Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр …
Нийгэм
October, 2015
-
9 October
Хууль зүйн сайд ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Туулхүү нар 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 409 дүгээр ангиудын үйл ажиллагаа, хорих ангийн орчин нөхцөл, Нэгдсэн хорих ангийн барилгын ажлын явц болон хорих ангийн үйлдвэрлэл, хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох …
-
9 October
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үүрэг болголоо
Энэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, …
-
8 October
Мэргэшлийн зэрэг олголоо
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд боллоо. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу болзол хангасан мэргэжилтнүүдэд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг олголоо. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа шинэлэг амжилт гаргасан 16 мэргэжилтэн зөвлөх, 3 мэргэжилтэн тэргүүлэх, 7 мэргэжилтэн ахлах зэргийг хүртсэн юм.
-
8 October
Цагдаагийн албан хаагчид гэрлэх ёслолын ордонд /фото/
Улаанбаатар хотын баярын өдрийг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Цагдаа хэмээх цаг наргүй ажлын төлөөх их албанд тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг алба хаагч нар хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийгээ сугадуулан шатаар алхах нь хүн бүхний сэтгэлийг хөдөлгөлөө. Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү …
-
8 October
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна
Энэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, …
-
8 October
Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд сургалт явуулав
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тулгуур зарчим”, “Барилгын салбарт нэвтэрч буй шинэ технологи, аюулгүй ажиллагаа”, “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал” сэдвээр хичээл зааж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтад Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг барилга, уул уурхайн 20 …
-
8 October
“ИТХ: Төлөөлөгчдийн манлайлал” сургалт Говьсүмбэр аймагт эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар өнөөдөр /2015.10.08/ Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: Төлөөлөгчдийн манлайлал” сургалтыг нээж, үг хэллээ. Нээлтэнд …
-
8 October
Автобусны компаниудад 10 тэрбум 700 сая төгрөгийн орлого шилжүүлжээ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд иргэдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өчигдрөөс эхлэн түр зогсолт хийсэн. Тэд түр зогсолт хийсэн шалтгаанаа цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй болсон гэж тайлбарласан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас өнөөдөр албан ёсны мэдээлэл …
-
8 October
Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар “Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 06-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиолоо. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 1000 хүн оролцсон байна. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, …
-
8 October
Цэрэгт яваад мэргэжил эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. “Ажилтай орлоготой монголхүн” үндэсний хөтөлбөр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих уг санамж бичгийг …
-
8 October
БНТУ-д болсон сургалт амжилттай өндөрлөв
БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн …
-
8 October
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг эхлүүллээ
Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм. Аянд төрийн …
-
8 October
“11 11” төв маргааш 11-16 цагийн хооронд ажиллахгүйг мэдэгдэж байна
Засгийн газрын “11 11” төв маргааш буюу 10 дугаар сарын 9-ний 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар ажиллахгүй болсныг мэдэгдэж байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны бага тойруугийн 2 дугаар байрны ерөнхий щитийг шинэчлэх болсонтой холбогдуулж тус байранд байрладаг “11 11” төвийн үйл ажиллагаа түр зогсч байгаа юм.
-
8 October
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал эхэллээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Түүнийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосон авсан юм. Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл