Нийгэм

February, 2016

  • 4 February

    Эрүүл мэнд спортын яамнаас мэдээлж байна “Зөв хооллолт эрүүл амьдралын баталгаа”

    Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …

  • 4 February

    Бургастайн боомтоор мах экспортлоно

    Манай улсын “Грийн грасланд” ХХК, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” ХХК, “Завхан хүнс” ХХК БНХАУ-д үхэр, хонь, ямааны мар экспортлох эрхээ хангаад байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хүлээн авч уулзан батламжийг нь гардууллаа. Тэрбээр цагаан сарын дараагаас бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх аж ахуйн нэгжүүд …

  • 4 February

    Археологичид 2015 онд илрүүлсэн олдворуудаасаа олон нийтэд танилцуулна

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Монголын археологи” эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг 2 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд 10.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд  зохион байгуулна. Хурлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Доржхандын Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хийж байна. Хурлын үеэр 2015 онд олж илрүүлсэн олдворуудаар үзэсгэлэн гаргах юм. 2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд Монгол улсын хэмжээнд …

  • 4 February

    Аврагчид долоон иргэний амь насыг аврав

    Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Э.Амгалан, мөн ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Т.Гантөмөр, онцгой байдлын ахлах ахлагч Ц.Батсайхан нар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус дүүргийн 23 дугаар хороо, Улиастад гарсан гал түймрийн дуудлагын үеэр долоон хүний амь насыг авран хамгаалжээ. Уг гал түймэр нь …

  • 4 February

    Шинэхэн банк ба валютын дайн

    2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе. 2015 оны төгсгөлд үүд хаалгаа нээсэн шинэхэн банк Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (АДБХОБ) гэж юу болох талаар ерөнхий мэдээллийг уншигчдадаа хүргэе. АДБХОБ нь Ази Номхон далай, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн бүсийн улс орнуудын дэд …

  • 4 February

    Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 84.1 хувьтай байна

    Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.  Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 …

  • 4 February

    Агаарын бохирдлыг бууруулж, нялхасаа өвчлөхөөс сэргийлье

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. Томуу, томуу төст өвчин нь үечлэн давтагдсаар хүн ойролцоогоор амьдралынхаа бүтэн нэг жил энэ өвчнөөр өвчилдөг болохыг судлаачид тогтоожээ.Ханиад томуугийн вирусын халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам нь агаар дуслын зам юм. Ханиад томуу зэрэг …

  • 4 February

    Гал түймэрт угаартсан байсан 4 хүүхэд 2 том хүнийг эсэн мэнд аварчээ

    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа”  хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд …

  • 4 February

    БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВЭР ДАРААХ ЧИГЛЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

    Сар шинийн баярын өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах бөгөөд захиалгыг 11-326352, …

  • 4 February

    “Ханбо” нэрийн хатаасан жимс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна

    Аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу “Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлд байрлах 356, 358, 376, 378 павилонуудад гарал үүсэл нь тодорхойгүй, хилийн хяналт шалгалтанд хамрагдаагүй, шинжилгээ баталгаажилтгүй “Ханбо” нэрийн жимсний хатаамал худалдаалж байсныг илрүүлж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Тус хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлэхэд “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” …

  • 4 February

    Татварын хувиа буцаан авах иргэдийн анхааралд

    Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг билээ. Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа …

  • 3 February

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УБТЗ”-ын Зорчигч үйлчилгээний төвийн шинэчлэлтэй танилцлаа

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг зорчигчдын тав тух, өнөөгийн соёлын хэрэгцээг ханган Зорчигч үйлчилгээний төв буудал буюу иргэдийн нэрлэж заншсанаар Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг  245 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Энэ буудалд зургийн галерей, татваргүй барааны дэлгүүр, уншлагын танхим, бизнесийн уулзалтын өрөө, эмийн сан, валют солих төвийг бий болгожээ. 2015 оны наймдугаар сард эхэлсэн тохижилтын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ. …

  • 3 February

    Кассын машингүй, баримт хэвлэж өгөөгүй аж ахуй нэгжийг торгоно

    Нийслэлийн Засаг дарга, ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг захирамжийн дагуу НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Хяналт, …

  • 3 February

    “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. …

  • 3 February

    “Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

    Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны …