Нийгэм

September, 2023

  • 13 September

    Т.Аюурсайханы холбогдсон “Ар гүнт вилла”, Ж.Мөнхбатын холбогдсон “Жаргалант” хотхонуудаас Х.Ганхуяг хаус “бэлгэнд” авсан байж болзошгүй байгаа ажээ

    УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.09.12/ товлогдсон ч, яллагдагч Б.Ганхуяг нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гарсан. Иймд шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж, АТГ-аас лавлагаа мэдээлэл авч шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэний дараа шүүх хурлыг товлохоор завсарласан. Харин шүүх хурлын үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Нүүрсний …

  • 13 September

    Хөвсгөл органик мах үйлдвэрлэгч аймаг болохоо зарлалаа

    Хөвсгөл аймаг 2030 он хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах, ойрын ирээдүйд органик мах махан бүтээгдэхүүн экспортлогч аймаг болохыг зорьж, малаа бүртгэлжүүлэх, малчдаа чадавхжуулах, малын эрүүл бүсээ нэмэх зорилт тавиад байна. Үүний тулд малчин, мах үйлдвэрлэгчид, мал аж ахуйн бүртгэлжүүлэлт, стандарт чиглэлийн мэргэжилтэн, судлаач,  ХХААХҮЯ болон сумдын удирдлага, бусад холбогдох салбарын төлөөлөлтэй хамтран хэлэлцлээ.  “Органик …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2023 оны 09-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, …

  • 12 September

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

    Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн айлчлал чухал үүрэгтэй. Хоёр орны иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хотын төлөөлөгчид гүүр болох ёстой. Коронавируст цар тахлын дараа хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та …

  • 12 September

    Үндэсний бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн бөхчүүдэд шийтгэл оногдуулжээ

    Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, …

  • 12 September

    Номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно

    “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын …

  • 12 September

    Т.Аюурсайхан:Олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ

     “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр  болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх эрхтэй. Удахгүй нүүрсний гэх хэргийн сонсгол болно. Тийм учраас сонсголоор ямар хүмүүс холбоотой, ямар асуудал байгаа, ямар шатандаа яваа гэдгийг …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. 2023 оны 09-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 …

  • 11 September

    Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Дорноговь, Өмнөговь аймаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ. “Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх …

  • 11 September

    Ч.Батзориг: Иргэдийг хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна

    Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Ингэснээр 12-14 км/цаг байсан автобусны хурд 16-18 км/цаг болж нэмэгдэж, өдрийн цагаар 20-21 км/цаг болжээ. Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр”Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ …

  • 11 September

    Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 …

  • 11 September

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 207 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32.185, мөрдөн байцаалтын 2401 хэрэгт хяналт тавьж, нийт 207 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: – “Мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Д.У, нягтлан бодогч Г.Б …

  • 11 September

    Тяньжинаас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдлээ

    Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын …

  • 11 September

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2023 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн …