Нийгэм

October, 2023

  • 11 October

    Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд саналаа өгөх боломжтой

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор  D- parliament цахим системд байршуулсан Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд иргэд, олон нийтээс санал авч байгаа талаар танилцуулсан юм. D- parliament цахим системийн Засгийн газар цэсэнд Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийг байршуулсан бөгөөд Монгол Улсын 2024 оны төсвийн орлого, зарлага болон хөрөнгө, өрийн удирдлага түүнчлэн орон …

  • 11 October

    ЦЕГ:Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг этгээдийг илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна

    Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэгтнийг олж тогтоов. Тодруулбал дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, 25 …

  • 11 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, …

  • 10 October

    ЦЕГ:Мөрийтэй тоглоом цахимаар зохион байгуулсан хэргийг илрүүлэн шалгаж байна

    Цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан хууль бус үйлдлийг Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоож хоёр этгээдийг баривчиллаа. Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан бөгөөд дээрх этгээдүүд нь Улаанбаатар хотоос Орхон аймгийг зорьж, хууль бус үйлдлээ …

  • 10 October

    Бага насны хүүхдийг хүчиндэж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар хорих ял оногдуулав

    Найман настай охиныг хүчиндэж, амь насыг нь хохироосон  этгээдэд бүх насаар хорих ял оногдуулав.  2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 07 нас 10 сар 16 хоногтой эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …

  • 10 October

    Ц. Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

    Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр /2023.10.10/ 09:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд Ц.Хулан, Б.Отгонбаатар нар өөрийн биеэр оролцсон. Тэгвэл Ц. Хулан болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлууллаа. Шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас “… Миний бие давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгчдэгч Ц.Хуланд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хэргийн материалтай бүрэн …

  • 10 October

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.205, мөрдөн байцаалтын 2494 хэрэгт хяналт тавьж, нийт 289 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 160, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40, Хүний амьд явахын эсрэг 5, Авлига, албан тушаалын 5, …

  • 10 October

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 815 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 10 October

    П.Анужин:Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн 75,4 хувь нь Д аминдэмийн, 29,4 хувь нь төмрийн дутагдалтай байна

    “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран өчигдөр зохион байгууллаа. Мөн цахимаар холбогдох яамны албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолтын хүрээнд явагдсан судалгааны дүнг танилцууллаа. Тэрбээр, жирэмсэн болон …

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 …

  • 9 October

    ЭМГЭНЭЛ

    ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР (1957-2023) Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, элбэрэлт ээж, ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлье. Академич Г.Чулуунбаатар 1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төрж, 1975-1981 онд МУИС-ийн философийн салбарт суралцан төгсөж, 1981-1990 …

  • 9 October

    “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн анх удаа зохиогдоно

    Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Соёлын яамны дэмжлэгтэйгээр анх удаа “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 10 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл …

  • 9 October

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр …

  • 7 October

    Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх арваннэгдүгээр сард төмөр замаар холбогдоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан …

  • 6 October

    “Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” хөтөлбөрийг хүний нөөцийн мэргэжилтнүүдэд танилцуулав

    Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо 2023 оны эхний улирлын судалгаагаар 1.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар, өмнөх улирлаас 47 мянгаар буурсан дүн гарчээ. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ, эдийн засгийн чадавхиас хамаараад ажиллах хүч гадагшаа дайжих, гадаадад мэргэжлийн бус ажил хийхийг илүүд үзэх болсон. Мөн ажил олгогчдод тулгамдаж байгаа нэг  асуудал бол ажилтан ажилдаа сэтгэл ханамжгүй байх, …