Нийгэм

February, 2016

  • 2 February

    ХБНГУ-д суралцах оюутнуудыг Хүлээн авч уулзав

    Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХААИС, ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болох Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 онд байгуулсан билээ. Энэхүү санамж бичигт ХААИС-ийн оюутан залуусыг ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах асуудлыг …

  • 2 February

    Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа

    Монгол орны өвөлжилтийн байдал, зудын хүндрэл болон малчдад хэрхэн туслах талаар гадаадын байгууллагуудын төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатартай өнөөдөр уулзлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, “АДРА-Монгол” ОУБ, Дэлхийн банк, …

  • 2 February

    Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт болов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК-ийн ажилтнууд …

  • 2 February

    Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, …

  • 2 February

    Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээний загвар батлагдлаа

    “Ургамал хамгааллын тухай хууль”-ийн 8-р зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтад заасны дагуу “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт”-ыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-90, “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг …

  • 2 February

    Хүүхдийн 1,2 дугаар сарын мөнгийг энэ долоо хоногт олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлсэн юм. Тэрбээр “УИХ-ын 103 дугаар тогтоол өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн …

  • 2 February

    А.Ганжаргал: Зээр олноороо үхэж хорогдож байна

    Дорноговь аймгийн хувьд  хойд талын долоон суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа А.Ганжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? – Хойд талын сумдаар өвөлжилт хүндхэн байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүтэй аймгийн удирдлага зудтай сумдад ажиллаад ирлээ. Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан …

  • 2 February

    Баярын үеэр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар …

  • 2 February

    МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо

    МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит Даваа гарагт хурал болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, …

  • 2 February

    Доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт

    Арван жилийн туршид үржиx доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт гаргаснаа уншигч та бүхэнд хүргэе. 1. Xэрвээ 100 сая төгрөг xадгаламжинд xийгээд одоогийн голомт банкны урт xугацаатай xадгаламжийн xүү болоx 16 хувиар өснө гэж үзвэл 2026 он буюу 10 жилийн дараа таны 100 сая төгрөг 512 сая төгрөг болоx нь. Гэxдээ энэ нь инфляцийг оруулаагүй бодолт бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж …

  • 1 February

    Маргааш болох “Болор цом”-д Л.Ганзул түрүүлэх магадлалтай

    “Болор цом” наадам айсуй. Дээхэн энэ наадмын тов ойртох тусам яруу найрагт дуртай хүн бүхэн янз бүрийн таамаг хэлэлцдэгсэн. “Тэр түрүүлэх байх, үгүй ээ түүний шүлэг сайн болсон байна билээ. Гэхдээ шүлгээ л зөв сонгож унших хэрэгтэй” гээд л энэ яриа үргэлжилнэ. Яг л үндэсний их баяр цэнгэл наадмын бөх, морь, харваачийн түрүүг таамаглаж байгаа аятай дүр тодорно. Бараг л …

  • 1 February

    Цагаан сар угтсан урьдчилан сэргийлэх хяналт эхэллээ

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхэллээ. Одоогоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байна. 15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн …

  • 1 February

    Угаартсан 4 хүүхэд, 2 том хүнийг эсэн мэнд аварчээ

    Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна. Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд …

  • 1 February

    Путин Монголын 174 сая ам.долларын өрийг хүчингүй болгох хуульд гарын үсэг зурлаа

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсаас ОХУ-д төлөх өрийг хүчингүй болгох тухай хуульд гарын үсэг зурсан байна. Энэ талаархи албан ёсны баримт бичиг тус улсын Хууль эрх зүйн мэдээллийн цахим хуудаст хэвлэгджээ. 2010 оны 12 дугаар сард тус хуулийн төсөлд хоёр тал Москва хотод гарын үсэг зурсан. Гэвч хууль, эрх зүйн хяналтын шатуудыг дамжсаар өнөөдөртэй золгосон талаар тус баримт бичигт …

  • 1 February

    Дүнжингарав худалдааны төв түрээсийн үнээ нэмсэнийг шалгаж байна

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төв, захын түрээсийн үйл ажиллагаа явуулж буй Дүнжингарав худалдааны төв, Нарантуул олон улсын худалдааны төв, Барс худалдааны төвийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандарт, заавар журмын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Дүнжингарав худалдааны төв дээр лангуу …