Нийгэм

March, 2015

  • 12 March

    Монголын Үндэсний Маркетингийн Холбооны салбар Дархан хотод байгуулагдана

    Маркетингийн мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уялдаатай хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэрийг салбартаа хэрэгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд Монголын Үндэсний Маркетингийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. …

  • 12 March

    Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

    “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13-р хороо  Шинэ суурьшлын бүсэд /Эмээлт/ үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/182 …

  • 12 March

    Өнөөдөр болох үйл явдал

    10:00 цагт  НМХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг НМХГ-т зохион байгуулна. 11:00 цагт Өнгөрсөн жил амжилттай хэрэгжсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа Монгол Үндэсний Их сургууль дээр болно. Тус үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, Монголын …

  • 12 March

    Нээлттэй хэлэлцүүлэгт Шинэчлэлийн хорооны даргын хэлсэн үг

    МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга   Б.Ганхуягын хэлсэн үг Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. МАНын Шинэчлэлийн хороо хэзээ байгуулагдсан бэ? Юу хийсэн бэ? Юу хийх вэ? Ялангуяа МУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлаар, Эдийн засгийн Алуурчдыг зарласан асуудлаар яагаад Шинэчлэлийн хороо ажиллах болов? Гээд олон асуултууд  иргэд  зарим судлаачдыг анхаарлыг татаж байх шиг байна. Тэгэхээр өнөөдрийн үгээ асуултаар эхлүүлэх  шаардлагатай …

  • 11 March

    БСШУ-ы сайд Л.Гантөмөрт шаардлага хүргүүллээ

    Хүний эрх, хүүхдийн эрх, боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн багш нар хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХАСУУЛАХГҮЙ” байх асуудлаар нөлөөллийн ажил хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд БОЛОВСРОЛ СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨРТ шаардлага хүргүүлсэн байна. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л. ГАНТӨМӨР ТАНАА ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ 2015 …

  • 11 March

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжил

    Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, тошин гүйх, мөсөн дээгүүр ус урсах, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдсаны улмаас зарим голын мөсний зузаан 3 дугаар сарын 1-ний өдрийнхөөс 2-5 см …

  • 11 March

    Эмэгтэйчүүдийн 24,1% нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байна

    Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилан хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар” судалгааны дүнгийн II шатны хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын “Номын хүрээ” танхимд боллоо. Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 15004 эмэгтэй хамрагдсан байна. Судалгааны багийнхан үндсэн 8 бүлэг сэдвийн хүрээнд үндсэн 25, туслах 5, нийт 30 асуулгатай судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс товч танилцуулахад: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 24,1% …

  • 11 March

    Монголын Залуучуудын холбооны мэдэгдэл

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Гэрлэх ёслолын  ордныг хувьчлах тухай  асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг Монголын нийт иргэд, Улаанбаатарчууд, залуучуудад сонордуулж байна. Нэг. Одоогоос  40 гаруй жилийн  өмнө  БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн их баярт ОХУ(тэр үеийн  ЗХУ)-ын өндөр дээд зэрэглэлийн хүндэт зочид оролцох үеэрээ Монголын залуу  үеийнхэнд бэлэг болгосон Гэрлэх ёслолын ордон нь өнөөгийн Монголын гурван үеийнхэн гал голомт, айл гэрээ …

  • 11 March

    Өртөөчилсөн сургалтанд 75 хүн хамрагдлаа

    Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөв дэх хөтөлбөр 2012-2016 онд хэрэгжих хугацаанд хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдал сайжирч, эхийн эндэгдлийн түвшин буурсан. Жил бүрийн гуравдугаар сарын наймныг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Тус өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мари Стопс олон улсын байгууллага …

  • 11 March

    “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт болж байна

    “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт ХХААЯ-нд өнөөдөр болж байна. Тус уулзалтанд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, тулгамдсан асуудлууд”-ын талаар ХХААЯ-ны мэргэжилтэн Б.Даваадулам, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ссалбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд”-ын талаар Монголын Тогоочдын холбооны Ерөнхийлөгч Ж. Октябрь, Тогооч нарын холбооноос хийж гүйцэтгэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар Тогооч нарын …

  • 11 March

    Монголоо хөгжүүлэх 30 залууг нэрлэлээ

    Монголын Залуучуудын холбоо, Forbes Mongolia сэтгүүлтэй хамтран “Монголоо хөгжүүлэх залуус” төслийг Монголдоо анх удаа хэрэгжүүлж эхлээд байна. Учир нь МЗХ 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар болсон. Энэ ч утгаараа баялаг бүтээгч залуусыг тодруулах, тэднийг дэмжих, сурталчилах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болгох үүднээс энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. “30 хүртэлх 30” шалгаруулалтад нэр дэвших залуусын …

  • 11 March

    Прокурорын газраас судалгаа хийжээ

    Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэм өөрчлүүлэх талаар прокурорын гаргасан дүгнэлтийг 2014  онд шүүхээс хэрэгсэхгүй болгосон байдлыг Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргүүдийн прокурорын газруудын хэмжээнд судласан байна. Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн прокуроруудаас гаргасан дүгнэлтийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй бөгөөд дүүргийн прокуроруудын газраас …

  • 11 March

    Д.Цогт-Очирыг ЦУОШГ-ын даргаар томиллоо

    Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томилох шийдвэр гаргасан байна. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Цогт-Очир тус албанд томилогджээ. Д.Цогт-Очир нь 1962 онд төрсөн. 1980 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургууль 1988 онд Минск  хотын Беларусын Технологын дээд сургууль 2005 онд АНУ-ын /Калифорни/ Засгийн …

  • 11 March

    Иргэдийн сарын дундаж цалин 844 мянган төгрөг

    Ажиллагчдын сарын дундаж цалинг үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаас түүвэрлэн тооцдог байсан. Харин өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргадаг болсон. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байсныг таван бүлгээр илүү дэлгэрэнгүй …

  • 11 March

    Б.Цэнгэл Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдлоо

    Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим томилгооны асуудлыг шийдсэн байна. Гаалийн Ерөнхий газрын даргаар ам Тээвэр, Барилга, Хот байгуулалтын  дэд сайдаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг  томилжээ. Б.Цэнгэл нь 1968 онд төрсөн. 1985-1990 онд ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр цолтой төгссөн. 1990-1992 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1999 онд НИТХ, …