Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион …
Нийгэм
August, 2013
-
2 August
Барс зах 7 хоногийн дотор хогоо цэвэрлэнэ
Барс захын хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнд тус захынхан болоод үйлчилгээ эрхлэгч иргэд хогоо эмх замбараагүй х аяснаас болж хогондоо дарагдан улмаар эвгүй муухай үнэр ханхлах болсон. Үүний улмаас иргэд тус захын удирдлага болоод Нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт гомдол тавьж хогоо цэвэрлэхийг шаардаж эхэлсний дагуу Барс үйлчилгээний төвийнхөн 7 хоногийн дотор үйлчилгээний төвөө хааж байгаад ч хамаагүй цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг …
-
1 August
Тариаланчдын хөдөлмөрийг улс үнэлэхгүй байна
Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Харин манайд шинэ ургацаа өвөлдөө хадгалчих зоорь агуулах байдаггүйгээс хурааж авсан төмс, хүнсний ногоогоо муутгаж, улмаар урд хөршөөс хүнсний ногоогоо оруулж ирдэг. Энэ жил тариаланчид маань нэгдэн 6 дүүрэг 28 цэг байгуулж өөрсдийн гараар тарисан эрүүл Монгол ногоог худалдаалах гэнэ. …
-
1 August
Дарь-эхийн замыг 4 хоног хаана
Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг 8-р сарын 01-ний 22 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК баталгаат хугацаандаа багтааж, өөрийн хөрөнгөөр засварлаж байна. Ирэх даваа гариг буюу 8 сарын 05-ны өглөө 07 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
-
1 August
Төсөв шинэчлэн нэмэх шаардлагатай ажлууд дээр дахин тендер зарлахаар боллоо
Тендерт нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, ирсэн саналууд батлагдсан төсвөөс хэтэрсэн шалтгаанаар зарим тендерийг дахин зарлахаар боллоо.Тухайлбал, Ханын материалын үйлдвэрийн бохирын шугам өргөтгөх ажил, Бохир усны 12- а,б магистрал шугамын өргөтгөлийн ажлын тендерийн батлагдсан төсвийг нэмж шинэчлүүлэхээр үнэлгээний хороодын дүгнэлт материалыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэсэн. Хөрөнгө оруулалтын газраас төсвийг дахин шинэчилж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар …
July, 2013
-
31 July
Монголын эрдэмтэн Б.Лхамсүрэнд Нобелийн шагнал олгохоор хэлэлцэж эхэлжээ
Монголын эрдэмтэн Б.Лхамсүрэн кальцитаас очир үеийн алмааз гарган авах анхны туршилтаа амжилттай хийснээр Нобелийн шагнал хүртэхээр болжээ. Энэ тухай http://www.bild.de сайт өнгөрөгч дэлхий дахинд мэдээлсэн байна. Түүний багийнхны гаргаж авсан алмааз нь томруулагч багажаар харахуйц жижиг боловч тэд энэхүү судалгаагаа үргэлжлүүлж, Нобелийн шагналд хүртэх боломж нь бүрджээ. Германы Франкфурт хотноо амьдарч буй тэрээр анх удаагаа энэхүү нээлтийг хийжээ. Б.Лхамсүрэн харин …
-
31 July
Техникийн дэвшил Монголд нэвтрэв
2014.07.31-ний өдрөөс эхлэн танай телевиз шууд тоон системд шилжинэ гэсэн реклам цацагдаад багаггүй хугацаа өнгөрч байгаа. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон системд шилжихийг уриалаад байгаа юм. Монгол Улс ч ирэх оны долоодугаар сарын 31-ний өдөр тоон системд бүрэн шилжиж орохоор болоод байгаа аж. Харин манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги …
-
31 July
Угсармал орон сууцыг дулаалснаар дулааны алдагдал 35-40 хувиар буурна
Улаанбаатар хотод 1965-2000 онд барьсан 1000 гаруй угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцанд нийслэлийн хүн амын 20 гаруй хувь нь амьдарч байгаа бөгөөд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар дулаанаа алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг юм байна. Тиймээс Улаанбаатар хотын эрчим …
-
31 July
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 8 байршилд нэмж хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 …
-
31 July
Баянбүрдийн тойргоос хойш 32-ын тойрог хүрэх замыг хаана
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр шийдвэрлэлээ. Энэ хэсэгт 8 сарын 12 хүртэл хучилт авч нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан …
-
31 July
Цахилгааны төлбөрийг явуулын кассаар авч эхлэв
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаж буй. Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Зусланд гарсан айлууд цахилгааны төлбөрөө тэр бүр хугацаанд нь төлж чаддаггүй. Тэгвэл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдлээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас …
-
31 July
Өнөөдрөөс 38681 хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлана
Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана. Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн …
-
30 July
Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”, “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа. Нийслэлийн …
-
30 July
Хөвсгөл далай дахь хамгийн хүнд даацтай хөлгийг оллоо
1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тн-ын жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ. Хөвсгөл нуурд живсэн техникүүдээс хамгийн хүнд нь Сүхбаатар онгоц юм. Дэлхийн цэнгэг усны дөрвөн хувийг эзэлдэг Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэх санаачлагыг Монголын зүүний хүчний холбоо ТББ-аас “Цэнгэг ус, цэнхэр дэлхий” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулж энэ сарын 18-21 өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээр хуралдсан билээ. …
-
30 July
Гэрлэх ёслолын ордон үнээ нэмжээ
Найр хуримын улирал ирсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон үнээ нэмсэн мэдээлэл байна. Тодруулбал 700 мянган төгрөгийн үнэтэй байсан бол засвар хийгдсэн нэрийдлээр 750 мянган төгрөг болон нэмэгджээ. Гэрлэх ёслолын ордон 15 минутын дотор хуримлах ёслол үйлдээд гарахад 750 мянган төгрөг төлөхөөр болж буй юм. Харин Намрын дунд сарын 17-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэх хосуудын тоо ихсэж, тэр өдрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл