Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 13 700 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс 3000 гаруй дуудлага нь 3-аас дээш удаа гэр бүлээ хүчирхийлсэн давтан дуудлага гэдгийг цагдаагийн …
Нийгэм
June, 2013
-
21 June
ХОТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН 42 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ТӨСВИЙН ТОДОТГОЛД ОРУУЛЖЭЭ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 20-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын тухай нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Нийслэлийн 2013 оны төсвийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд төсвийн …
-
20 June
Зуслангийн бүсэд хог хаягдлын шинэ менежмент хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн зуслангийн бүсийн 20 гаруй аманд 25 мянга орчим өрх зусланд гардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр зусланд гарах айлуудын тоо ч огцом нэмэгдэж байгаа. Хүмүүсийн төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн бүс хур хогонд дарагдаж, нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ногоон бүс сэглэгдэх болсоор удаж байна. Зуны гурван сар хоггүй орчинд цэвэр цэмцгэр зусах …
-
20 June
Шарга морьт, Гүнтийн замыг маргааш хаана
Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байна. “Жэй Кэй Си” ХХК энэ оны 10 сарын 30 хүртэл зам барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Уулзвараас хойш 900 метр замыг маргаашнаас эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлыг хийхээр боллоо. Замыг ирэх сарын 10-нд нээх юм …
-
20 June
Нийслэлийн гал унтраах ангиуд бүрэн тоноглолтой автомашинаар 100 хувь хангагдлаа
Онцгой байдлын албаны 9 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон улсын Засгийн газар, Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжийн гал унтраах 22 автомашиныг манай улсад хүлээлгэн өглөө. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд, Япон улсаас Монгол улсад суугаа онц …
-
20 June
Наадмаар соёлын биет бус өвийг иргэдэд танилцуулана
Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жилийн наадмаар тоглогдох соёл урлагийн арга хэмжээнээс танилцуулбал, 7-р сарын 11,12-ны өдрүүдэд “Соёлын наадам”-ыг Хүй долоон хутагт зохион байгуулахаар болжээ. Тус наадмын хүрээнд СУИС-ийн оюутнууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвийг сонгодог болон уламжлалт гэсэн төрлөөр нь ангилан олон нийтэд танилцуулах юм байна. Мөн “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар …
-
20 June
МХЕГ-ын Даргын зөвлөл хуралдана
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөл хуралдана. Хуралдаанаар Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн хяналт шалгасан дүнг танилцуулна. Мөн Химийн хорт болон аюултай бодис ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх ажээ. Т.Түвшин Ugluu.mn
-
20 June
Э.Бат-Үүл “Улаанбаатар метро”-ны асуудлаар Англиас зөвлөгөө авна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр 10:00 цагаас Английн “Клад энд Ко” ОУ-ын хуулийн байгууллагын хуульчидтай цахим уулзалт хийнэ. Цахим уулзалтаар “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрх зүйн тал дээр зөвлөгөө авах юм. Мөн өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Моннис, Бүрд компаниудын барилгын шав тавих ёслол өнөөдөр БЗД-ийн III, IV дүгээр хороонд 10:00 цагт болно. Т.Түвшин Ugluu.mn …
-
20 June
НОГООН БҮСИЙГ ХАМГААЛАХАД ЗЭВСЭГТ ХҮЧИН НЭГДЭНЭ
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа “Хүрээлэн буй орчныг хамгаалахад зэвсэгт хүчин, иргэдийн оролцоо” аянмаргааш /2013 оны 6 сарын 20-ны 09.00-15.00 цаг хүртэл/Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Зунжин” үйлчилгээний төвөөс эхэлнэ.Зуслангийн ногоон бүсийн орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг шинэ менежментээр зохион …
-
19 June
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төслийн 2-р үе шат хэрэгжинэ
Засгийн Газраас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн 2-р үе шатыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь 2010-2013 онд үргэлжилж, агаарын чанарын хяналт шалгалтыг сайжруулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, орчин үеийн нарийн мэдрэмжтэй багаж хэрэгслүүд дээр ажиллуулах зорилгоор хэмжилтийн технологи эзэмшүүлж,агаарын чанарын салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн юм. Одоо үргэлжлэх …
-
19 June
Хотын захиргааны шинэ цогцолборын шавыг “Ханын материал”-д тавилаа
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу Сонгинохарйхан дүүргийн 6-р хорооны 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн …
-
19 June
Баянзүрхчүүд “Төрийн үйлчилгээний цахим машин”-аа угтан авлаа
Шинэчлэлийн Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэдэг болоход анхаарч ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” эхний хэсгийг ашиглалтад оруулсан явдал юм. Иргэд энэхүү “ТҮЦ машин”-аас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой санал гомдлоо өгч болохоос гадна, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлт, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа, сонин …
-
19 June
О.Цэцэгмаа: Дэлхийд жишиг бичил уурхайг бий болгоход Монголоос эхлүүлэхэд болохгүй зүйл байхгүй
Монголын уул уурхайн нэгээхэн хэсэг болсон бичил уурхайчдын эрх ашгийн төлөө сүүлийн жилүүдэд хүчтэй дуугарч, дуу хоолой нь болж ирсэн О.Цэцэгмаа хатагтайтай уулзаж ярилцлаа. Тэрээр Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Тус холбоо нь бичил уурхай эрхлэгч төрийн бус байгууллагуудын нэгдсэн төв холбоо ажээ. –Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо хэзээ байгуулагдсан бэ, Энэ талаар яриагаа …
-
19 June
Том оврын автобус суудлын машин дээгүүр гарсан осол гарчээ
Сонгино-Хайрхан дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 10 дугаар хорооллын замд өнөө өглөө 09.00 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож байсан 21-53 УНБ улсын дугаартай 5-053 паркийн дугаартай “Сутайн буянт” ХХК-ийн том оврийн автобус нэгэн суудлын авто машинтай мөргөлдөж, улмаар дээгүүр нь дайран гараад замын хажуугийн хашлагыг даван зогссон аймшигт осол гарчээ. Азаар уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. …
-
19 June
Усны гуталгүй хүн хотын төвөөр явах эрхгүй
Зуны улирлын томоохон асуудал нь ус зайлуулах хоолой. Ус зайлуулах хоолой нь Улаанбаатар хотод хангалттай байдаггүй учир 20 хормын аадар бороонд хотын ихэнх газрууд үерт автдаг байдал мөн ч удаан үргэлжилж байна даа. Бороо орсоны дараа мөнхийн усанд авддаг газар бол Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Мэргэжилтний 100 дугаар байрны арын гудамж. Энэ байрны нэгдүгээр давхарт үйлчилгээний байгууллагууд байралдаг. Уг гудамжинд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл