Нийгэм

October, 2023

  • 26 October

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг …

  • 25 October

    Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

    Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.10.25-ны өдрийн 2023/ШТ/193 дугаар шүүхийн тогтоолыг  бүрэн эхээр нь хүргэж байна. Шүүхийн процессын тойм: №02, 2023.10.25 Шийдвэрийн төлөв: Хүчин …

  • 25 October

    АШУҮИС эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, зарим эмнэлгүүдийн захирлуудыг өглөөний цайнд урьж, харилцан санал солилцож, ажил хэрэгч уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах гэрээгээ сунгалаа. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хүний нөөцийг чанартай бэлтгэх, оюутан хөгжил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгдсэн хөтөлбөрөөр технологийн дагуу зохион байгуулах, нэг нэг …

  • 25 October

    Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь жилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх …

  • 25 October

    АТГ:Допингийн шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/  мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээний талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монголын үндэсний Допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үндэсний бөхийн улсын болон дотоодын шинж чанартай барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн …

  • 25 October

    АТГ:Ногоон автобусны хэрэгт холбогдуулан 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.10.25/  мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас ногоон буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус гэхгүйгээр нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. -Автобус худалдан авах ажиллагаа …

  • 25 October

    Шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

    Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын Хоёрдугаар буудлын задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:39 цагт ирсэн. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын хашааны …

  • 25 October

    Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсгол өнөөдөр (2023.10.25) 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Тус сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг товлосон хугацаанд бүртгэсэн бөгөөд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол зохион байгуулах тухай …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна. 2023 оны аравдугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, …

  • 24 October

    Налайх дүүрэгт сураггүй болсон охиныг олж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ

    Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай, эмэгтэй хүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагийн үед сураггүй алга болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг нийслэл, Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед олж тогтоон, эрэн …

  • 24 October

    Баянхонгор аймагт алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, алдуул мал завших гэмт хэргийн гаралт өсжээ

    Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 25 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, үйлдвэрийн байранд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ажилтан Б.Э-ийн биед …

  • 24 October

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар зарим …

  • 23 October

    Т.Бадамжунай нарт холбогдох шүүх хурал энэ сарын 25-нд товлогдлоо

    ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан …

  • 23 October

    Б.Дэлгэрсайхан:Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Автобусны асуудлыг хурдан шийдье. Хоёрт, метроны асуудлыг хөндөж байна. Автобусны тендерийг олон улсын байдлаар зарласан. Хот өөрөө шууд үйлдвэрлэгчээс нь авна гэсэн үг. Энэ өвөлдөө нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж амжина. Бид олон газартай ярьж байна. Ногоон автобусны хэргийг хууль хяналтын …

  • 23 October

    УЕПГ:Тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлосон иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг …