Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотноо 2023 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдөр ажиллан БНСУ-ын талтай …
Нийгэм
February, 2023
-
17 February
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурахыг анхааруулж байна. 2023 оны хоёрдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, …
-
16 February
“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 3-р сарын 4,5-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн …
-
16 February
Н.Мягмар: 2023 онд төмөр замын шилжүүлэн ачих терминал ашиглалтад оруулна
Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төмөр зам ХХК-д Онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмартай 2023 онд хийх төмөр замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. –Тавантолгой төмөр зам ХХК, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотойгоор хоёр талын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулбал? -“БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам хооронд байгуулсан Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын …
-
16 February
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг завсарлалаа
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд прокурор 6, яллагдагч 35, иргэний хариуцагч 2, өмгөөлөгч 43, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3 нийт 89 оролцогчтойгоор үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 13.30 цаг хүртэл завсарлалаа. Завсарлагааны дараа прокуроруудын тайлбараар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилнэ.
-
16 February
Соёлын биет бус өвийн 2022 оны Шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа
Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна. Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, …
-
16 February
Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулалт татах “Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлалаа.Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан соёл, аялал жуулчлал, эдийн засгийн цогц арга хэмжээ болох “Welcome to Mongolia” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ нь манай улсыг гадаадад сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, …
-
16 February
АТГ: Нүүрсний гэх хэргийг шалгах явцад албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон
Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 26, мөрдөн байцаалтын 14, нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлээд байна. Ажлын хэсэг 139 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг …
-
16 February
ЦЕГ:Дээрмийн хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Энэ сарын 14-15нд шилжих шөнө 01:30 минутын орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэргийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь …
-
16 February
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс …
-
15 February
Д.Ганчимэг: МҮОНТ-ийн сар шинийн баярын хөтөлбөрийн эхний нэвтрүүлэг өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баяр ирэх долоо хоногт тохионо. Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууд үндэсний том баяруудаа тэр тусмаа сар шинийн баяраа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз сар шинийн баяраар үзэгч түмэндээ ямар нэвтрүүлэг, уран …
-
15 February
Нийслэлчүүдийн хандивыг Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр илгээлээ
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Туркийн ард түмэнд туслах хандивын аяныг нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд эхлүүлсэн. Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар …
-
15 February
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.15/ 10:00 цагт эхэлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм. Нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүх хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн урьдчилсан …
-
15 February
Хөгжлийн банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг түр завсарлалаа
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10 цагт эхэллээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 155 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцсон юм. Тэгвэл нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан тул шүүхийн …
-
15 February
Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэллээ
Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон. Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна. Манай улсын эдийн засгийн 2 дахь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл