Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, …
Нийгэм
May, 2023
-
9 May
ХЭҮК:Ерөнхий боловсролын 74-р сургуулийн дотуур байранд хяналт шалгалт хийхэд дээвэр нь эвдэрсэн зөрчил илэрсэн
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн дотуур байран дахь хүүхдийн унтлагын өрөөнд хяналтын камер байршуулсан гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалт нь тус сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр …
-
9 May
Засгийн газар: 2023 онд ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах …
-
9 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …
-
8 May
МУГТ Г.Угалзцэцэг “Ид шидийн орон-Хөвсгөл” төсөлд 10 сая төгрөг хандивлахаа амлав
“Шидэт урц” ТББ тэргүүтэй залуус өөрсдийн санаачлан хийж байгаа “Ид шидийн орон-Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлаа энэ оны зургаадугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж, “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн хандивын хоёр дахь томоохон үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо Чингис хаан музейн ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа. “Хоймор нэг нутаг” өдөрлөгийг жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо хөтөлж, УГЗ, …
-
8 May
Г.Сайханбаяр: Амралтын өдөр болсон жагсаалд Засгийн газар, Батлан хамгаалах яамны оролцоо огт байхгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ыг дэмжсэн жагсаалууд болсон. Уг жагсаалыг Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах яам дэмжсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байв. Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тайлбар хийж албан ёсны байр сууриа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Олон нийтийн гэх тодотголтой байгууллагын төлөөлөл энэ сарын 5-ны өдөр дайнд амиа өргөсөн дайчдын алдрыг мөнхжүүлэх зорилгоор …
-
8 May
2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барилаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал өнөөдөр өргөн барилаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт …
-
8 May
Хүннү эйр ХХК мэдэгдэл гаргалаа
2023 оны 05 сарын 07-ны өдөр манай агаарын хөлөг Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-аас техникийн шаардлагыг бүрэн хангасан агаарын хөлгөөр нислэг үйлдсэн. Тус агаарын хөлөг нь Вьетнамын Ханой нисэх буудлын зурваст буулт үйлдэх үед агаарын хөлгийн дугуйнд хадаас зоогдож, дугуйнд гэмтэл учирсан тул бид нислэгийн аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дугуйг газар дээр солих …
-
8 May
Түгжрэл бууруулахад RFID системийг ашиглаж, зам тээврийн хөдөлгөөнийг зохицуулна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд цахим шилжилт, ухаалаг технологи хамгийн чухал юм. Энэ чиг үүргийг хариуцан ажиллаж байгаа Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ажиллалаа. Өмнөх уулзалтаар нийслэлд хэрэгжиж байгаа цахим системүүдтэй танилцаж байсан бол энэ удаад Зам тээврийн нэгдсэн систем, ялангуяа …
-
8 May
Оюутнууд:Эх орондоо очоод эзэмшсэн мэргэжлээрээ үнэ цэн бүтээн ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ИБУИНХУ-ын Лондон хотноо ажиллах үеэрээ “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад суралцаж буй оюутан залуустай Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд уулзлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд ИБУИНХУ-д 29 монгол оюутан, үүнээс 15 оюутан дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Бристолын их сургуульд суралцаж байгаа юм. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, монгол залуус өөрийн сонирхсон болон …
-
8 May
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна. 2023 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. …
-
5 May
Наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Б.Анар, зөвлөхөөр С.Дулам ажиллана
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцлээ. Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг …
-
4 May
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ …
-
4 May
Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форум Хэнтий аймагт болж байна
Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум Өндөрхаан хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн …
-
4 May
2023 онд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл