Нийгэм

October, 2022

  • 5 October

    МҮЭХ:2023 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай

    МҮЭ-ийн холбоо Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.10.05/ хэвлэлийн хурал зохион байгуулж байр сууриа илэрхийллээ. 2023 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед тус холбооноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлт зэрэг нөхцөл байдлуудын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдөл бий болсноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ …

  • 5 October

    3000 уурхайчин 30000 мод тарилаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Үндэсний Мод тарих өдрийн хүрээнд “3000 уурхайчин 30000 мод” өдөрлөг зохион байгуулж, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад, уурхайчидтай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн бүс нутаг болон төлөвлөсөн хэсгүүдэд 30000 мод тарьлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

  • 5 October

    Төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж болзошгүй

    Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчдадэнэ сарын 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна. 2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4-НИЙ 20.00 ЦАГААС АРАВДУГААР САРЫН 5-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Алтайн өвөр говиор хур тунадас орно. Салхи: Ихэнх нутгаар …

  • 5 October

    Байгууллагын хөрөнгийг хариуцаж байгаа этгээд дур мэдэн авч ашигласныг “завших” гэмт хэрэг гэж үзнэ

    Туршилтаар Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг …

  • 5 October

    Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо

    Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо. Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138 тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм. Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг …

  • 5 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, тариаланчдын анхааралд: 7-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 10-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Алтайн өвөр говиор хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, …

  • 4 October

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, “Таван толгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа. Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй …

  • 4 October

    С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.04/ төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 …

  • 4 October

    “Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал үргэлжилж байна

    “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал илтгэгчдийн танилцуулгаар үргэлжилж байна. Хурлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд  “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал”, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Улсын онцгой комисс, Улсын онцгой комиссын …

  • 4 October

    “Дэлхийн ур чадвар” олон улсын тэмцээнд Монгол улсын баг, тамирчид 7 төрөлд оролцоно

    “Дэлхийн ур чадвар” 46 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ оны 10-12-р сарын хооронд 15 оронд бүсчилсэн байдлаар зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид 61 мэргэжлээр өрсөлдөнө. Манай улсын хувьд: -Токарь -Гагнуур -Өрөг угсралт -Сантехник -Тогооч -Мужаан -Цахилгаан угсралт гэсэн 7 төрлөөр ХБНГУ, Австри, АНУ, Швейцар улсад зохион байгуулагдах тэмцээнд оролцоно. Боловсрол, шинжлэх ухааны сайд …

  • 4 October

    Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 175 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, …

  • 4 October

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн УУХҮЯ-ны албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 4 October

    “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаах гэж байна. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон …

  • 4 October

    “Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ

      Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран  зохион байгуулж байгаа “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, үг хэлсэн юм. Улсын онцгой комиссын гишүүн байгууллагууд, 21 аймгийн …

  • 4 October

    Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ

    Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүлсэн. Ингэхдээ “Барс моторс” ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа. Энэ үеэр НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий “Google User Street View” төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй …