Нийгэм

October, 2022

  • 4 October

    Нийтийн албанд томилогдох 257 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 257 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 175 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 82 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 74 гомдол, …

  • 4 October

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн УУХҮЯ-ны албан тушаалтны хэргийг прокурорт хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 135 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 4 October

    “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаах гэж байна. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон …

  • 4 October

    “Коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал эхэллээ

      Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комиссын Ажлын албанаас НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтран  зохион байгуулж байгаа “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурлын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар оролцож, үг хэлсэн юм. Улсын онцгой комиссын гишүүн байгууллагууд, 21 аймгийн …

  • 4 October

    Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ

    Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх “Google User Street View” төслийг эхлүүлсэн. Ингэхдээ “Барс моторс” ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа. Энэ үеэр НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий “Google User Street View” төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй …

  • 4 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хандланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр, маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, хүйтэн байна. 2022 оны 10-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …

  • 3 October

    Галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг анхаарууллаа

    Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт …

  • 3 October

    Ч.Буянжаргал:Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн

    Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван …

  • 3 October

    Н.Ууганбаяр:ОХУ-ын иргэдэд Монгол Улсад ТҮР оршин суух үнэмлэх олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа. –Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ? Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний …

  • 3 October

    Ц.Ганболд:Сайжруулсан шахмал түлшийг 473 цэгээр борлуулж байна

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд оролцож мэдээлэл хийлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Борлуулалтын 473 цэг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Өдөрт 800-900 тонн түлш борлуулж байгаа” гэлээ. Стандарт, чанар шаардлага хангаж байгаа эсэхийг …

  • 3 October

    Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулав

    Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа. Үүнд: Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон …

  • 3 October

    Ардчилсан намын бүлэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг дэлгэн харуулав

    УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2022.10.03/ нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харууллаа. Түүнчлэн Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд биелэгдэхээ больсон зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг илэрхийлэв.

  • 3 October

    Ч.Батзориг:Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бага оврын автобуснууд оруулж ирж байгаа

    Нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа болж, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нарын албаны хүмүүс оролцлоо. Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. 2021 оны байдлаар нийтийн тээврээр …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хандланчдад зориулсан мэдээ:  Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхитай байна. 2022 оны 10-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, …

September, 2022

  • 30 September

    “Улаанбаатар” олон улсын кино наадам 10-р сарын 17-23-ны өдрүүдэд болно

    Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба …