Нийгэм

September, 2022

  • 30 September

    Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм. …

  • 30 September

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Иймд, Иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, – халуун үнс, нурмыг тусгайлан …

  • 30 September

    Технологийн дэвшилд суурилсан удирдлагын шинэ арга технологийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлнэ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 29-ний ээлжит 35 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэв. Улмаар иргэд, олон нийтээс санал авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст хуулийн хугацаанд нээлттэй байршуулахаар боллоо.    Уг баримт бичгийг баталснаар шүүхийн үйлчилгээ болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд …

  • 30 September

    Эрэн сурвалжлагдаж байсан 1201 этгээдийг олж тогтоожээ

    Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 13 хоногийн байдлаар 432 гэмт хэргийг илрүүллээ. Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 10, хулгайлах 126, мал хулгайлах 21, дээрэмдэх 17, хүчиндэх 9,  залилах 158, бусад 91 хэргийг илрүүлсэн …

  • 30 September

    “Анир” поп оркестрын нээлтийн тоглолтын ТАСАЛБАР худалдаалагдаж ДУУСЛАА

    Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгон гарч ирж буй “Анир” поп оркестрын нээлтийн тоглолтын тасалбар худалдаалагдаж дуусжээ.  Тодруулбал  маргааш буюу 2022.10.01-нд “Corporate Convention Centre”-т 1015 хүний суудалтайгаар 15:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар хэдийнэ худалдаалагдаж дууссан бол 20:00 цагаас тоглогдох тоглолтын тасалбар цөөн үлдсэн тухай Shoppy.mn-с мэдээллээ.  20 гаруй жилийн түүхтэй “Анир” студиэс төрөн гарч буй Монголын анхны “Анир” поп оркестр нь …

  • 30 September

    Он гарсаар 136 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдэж, цурманд орсон хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 29-ний байдлаар Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 15 аймаг, нийслэлийн 4 дүүрэгт нийт 136 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Түймрийн дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.8%-аар өсөж, дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 10044 га, хээрийн 1,118,109 га, нийт 1,128,154 …

  • 30 September

    Байлдагч А.Цогбадрах:Төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна

    Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цөөн тооны цэргийн алба хаагч намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдний нэг байлдагч А.Цогбадрахтай уулзаж ярилцлаа. Байлдагч А.Цогбадрах “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Б.Үүрцайх захиралтай “Хатан Сэлэнгэ, Орхон” компани, Н.Алтаншагай захиралтай “Төхөм талын ургац” бүлгийн төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна. …

  • 30 September

    Д.Амарбаясгалан: Засгийн Газар УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Монгол хүн бүр эрүүл, …

  • 30 September

    Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 09-р сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын …

  • 29 September

    Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан 64 настай Сингапур улсын иргэнийг баривчиллаа

    Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өнөөдөр /2022.09.29/ баривчиллаа. Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог …

  • 29 September

    “Зүүнбаян төмөр зам” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг туршилтаар нэвтрүүллээ

    “Зүүнбаян төмөр зам” ХХК төмөр замын салбартаа анхлан хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтын журмаар нэвтрүүллээ. Энэ нь тус компанийн хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандартын шаардлагыг хангаж буй программ хангамж юм. Төмөр замчид өдөр тутмын үйл ажиллагаандаа “Gafety” программыг ашигласнаар аюул ослыг мэдээлэхдээ зураг, бичлэгтэй нь бүх ажилтанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломж бүрдэхээс гадна бүх …

  • 29 September

    “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж, хөдөлгөөнийг нээлээ

    Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан. “Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа …

  • 29 September

    “СУДАЛГАА БА ИННОВАЦИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

    Монгол улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад үнэтэй гавьяа байгуулсан ууган их сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон түүхт 80 жилийн ойгоо “СУДАЛГАА БА ИННОВАЦИ -ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНД” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан тэмдэглэж байна. 1942 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан нь манай орны хувьд орчин цагийн анагаах ухааны эмч, …

  • 29 September

    Өвөр монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

    Өнөөдөр Өвөр монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ “Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” сэдвийн дор цахим хэлбэрээр нээлтээ хийлээ. Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд Хятадын уран бүтээлчдийн цахим үзэсгэлэн гаргах, цахим урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, кино үзүүлбэрийг зохион байгуулах бөгөөд видео дууны уралдаан, Монгол, Хятадын анагаах ухааны үнэт зүйлсийг сурталчлах зэрэг соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулагдах юм. Нээлтийн …

  • 29 September

    “Ханбогд кашимер” компани Монгол Улсаа төлөөлөн анх удаа Италийн загварын шоунд амжилттай оролцов

    Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan-2022” загварын шоунд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо. REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, …