Яагаад сонгуулийн холимог системээр сонгууль явуулах ёстой вэ?

Монгол улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 31 жил болсон ч хөгжөөгүйн гол шалтгаануудын нэг бол УИХ-ын гишүүдийг жижиг тойргоос сонгодогтой холбоотой гэж хэлж болно.

Ийм нөхцөлд өнөөх гишүүд нь дахин дахин сонгохын тулд улс орны нийтлэг эрх ашгаас илүүтэйгээр тойргийнхоо иргэд сонгогчдын саналыг татах, тойргоо услах ажиллагааг илүүтэйд үзэж, улмаар иргэдэд таалагдахын тулд төсвийн хөрөнгийг хүнгүй шахам сум багт сургууль цэцэрлэг барих байдлаар үргүй зарцуулдаг байна. Мөн нэгэнт сонгогдсон бол ямар ч аргаар хамаагүй хөрөнгө бэлээ базааж, түүнийхээ хэрээр сонгуульд мөнгө зарцуулж сонгогдох боломжийг бий болгодог нь сонгуулийн мажоратори тогтолцооны сул тал болох нь тодорхой боллоо.

Нэгэнт нөхцөл байдал ийм тул УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор буюу хувь хүнд санал өгөхийн зэрэгцээгээр намд саналаа өгдөг, намын жагсаалтад тухайн намын шилдэг чадварлаг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн залуус эрэмбэлэгддэг системийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулахыг эрх баригч МАН шийдлээ.

Улс төр судлаачдын үзэж байгаагаар сонгуулийн тогтолцооны хамгийн оновчтой хувилбар гэж гэж хэлж болох эл холимог системийг УИХ баталсан шигээ дагалдах хуулиудыг даруй гарган, ирэх онд болох УИХ-ын сонгуулийг энэ зарчмаар явуулах хэрэгтэй. Ингэж хэмээнэ иргэдийг бүрэн төлөөлж чадахгүйгээр 76 гишүүнтэй 30 жил явж ирсэн парламентын төлөөллийн чадамж нэмэгдэж, парламентад төвлөрсөн эрх мэдлийн төвлөрөл буурч, хууль санаачлах, хэлэлцэх, батлахад тулгардаг элдэв лобби багасч, парламент жинхэнэ утгаараа хөгжиж, түүнийг дагалдан улс орны хөгжил ч урагшлах боломж бий болох юм.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …