Амгалан дулааны станцыг өргөтгөл барих төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Энд хуран цугласан зочид төлөөлөгчид өө,Та бид хамтдаа цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үеийг даван туулж байна. Гэвч өнөөдрийг өнгөрсөн жилийн өмнөх үетэй харьцуулбал олон зүйл өөрчлөгджээ.Вакцинжуулалт эхлээгүй байх үеийн хатуу хөл хориотой өдрүүд, үсчин, гоо сайхан, барааны захууд, ресторан зоогийн газар, фитнесс клубээс эхлээд …
Нийгэм
June, 2022
-
15 June
“Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийн нээлт болов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1990-2000 онд олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол, Энэтхэгийн орчин үеийн харилцааны бат бэх суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Кушок Бакула Ринбүүчи”-гийн нэрэмжит шуудангийн маркийг нээх анхны өдрийн ёслол 6 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов. Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн …
-
15 June
Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төлбөрийг төр хариуцна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх …
-
15 June
Монгол болон Энэтхэгийн түүх, соёлын хосгүй үнэт өв, Бурхан багшийн шүтээнүүдийг дэлгэн үзүүлж байна
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ сарын 14-ний өдөр тохиолоо. “Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад …
-
15 June
“Альфа Доктор Мед” компани Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Альфа Доктор Мед” компани өнөөдөр /2022.06.15/ Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Альфа Доктор Мед” ХХК-ийн Ерөнхий захирал Lee Jeoung Ho, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, “Альфа Доктор Мед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: …
-
15 June
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 06 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …
-
14 June
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж байгааг хэлжээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн …
-
14 June
Ц.Төрхүү:Улаанбаатар хотын ундны ус эрүүл, аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж байгаа
Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан …
-
13 June
Налайх дүүргийнхэн ирэх өвлөөс шахмал түлш түлж эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж …
-
13 June
Л.Халтар:21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн даваагаар отголж байна
Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын зорчих хэсгийг өнгөрсөн оны намраас нээн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн. Одоо улсын комисс ажиллуулах боломж бүрдсэн эсэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар газар дээр нь үзэж, ажиллан тодорхой асуудлуудаар чиглэл өгөв. Тэрээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн …
-
13 June
С.Билэгжаргалыг ОХУ-ын “Халуун зүрх” хүндэт тэмдгээр шагналаа
Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө. Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын …
-
10 June
С. Даваасүрэн: Зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцална гэсэн хуулийн заалттай
Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газар дахь шавар гэрүүдийг буулгасан. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тайлбар өгснийг үргэлжлүүлэн хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авдаг зүйл. Бусдын …
-
10 June
Тайландын хаант улсын үндэсний шинжлэх ухааны музейд монгол оньсон тоглоом гардуулж өглөө
Тайландын Хаант Улсын Нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө. Энэхүү музейг Эрхэмсэг Хатан хаан Сирикитын санаачилгаар байгуулахаар болж Тайландын Засгийн газар 1992 онд Шинжлэх ухаан, технологийн яаманд үүрэг …
-
9 June
“Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна
НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн …
-
9 June
Гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хангай Милсс” ХХК-ийн “Хурх” брэндийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнйг дэмжиж, идэвхтэй оролцоно гэдгээ “Хангай Милсс” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганбат илэрхийллээ. Хамгийн гол нь дунд шатанд зөв зохион байгуулалт, сахилга, хариуцлага чухал гэдгийг хэлэв. Дотоодын зах зээлээ хамгаалахын тулд гурилын импортын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл