Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа. -Маргааш тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах ажил ямар түвшинд явна гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ? -Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа Олон улсын …
Нийгэм
May, 2022
-
31 May
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэжээ
Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзан сонирхсон асуултад нь хариулт өглөө. Өнгөрсөн сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны байдлаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай холбоотой 1228 санал, хүсэлт ирснээс 1013-ыг нь шийдвэрлэж, үлдсэнийг нь холбогдох албаныхан судалж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр, нийгмийн даатгал, …
-
30 May
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг баталлаа
НИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын шинэчилсэн төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулсан юм. Худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулсан салбарын хууль байхгүйгээс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж, зохицуулах зорилгоор 2005 оноос эхлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор …
-
30 May
Хүүхдийн парк, Төв цэнгэлдэх хүрээлэнг зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах гурван чиглэлийн хүрээнд үүрэг, даалгавар өглөө. ”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг …
-
30 May
Ерөнхийлөгч Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол …
-
30 May
Н.Баярмөнх:Иргэд дүүрэг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай. Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна. Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн чухал нь …
-
30 May
Х.Баярмаа: С.Наран эгчийг дуурайх их зориг шаардсан үзүүлбэр байлаа
“Яг түүн шиг 2022” шоуны дөрөв дэх дугаарын ялагч Х.Баярмаатай ярилцлаа. Долоон дуучинтай мөр зэрэгцэн оролцож буй тэрээр энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Наранг дуурайж энэ дугаарын ялагч болсон юм. Чамгүй өндөр шалгууртай поп дивагийн дүрийг “бүтээнэ” гэдэг тун амаргүй ч ямартай ч тэр ард нь амжилттай гарч, “Дэндүү сайхан залуу нас”, “Welcome to my heart” брэнд дуунуудыг “Яг …
-
27 May
Хөгжлийн банкны дуулиан юу болов…
Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Хөгжлийн банкны дуулиан юу болов гэж эх баригчдаас асууя. Хөгжлийн банкнаас 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Хамгийн гол нь улс төрчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн бага хүүтэй …
-
27 May
Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …
-
27 May
Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа
Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна. Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг …
-
27 May
Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт энэ сарын 25-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Энэ сарын 25-ны өдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл