Нийгэм

December, 2021

  • 13 December

    12 тэрбумын зардлаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулахыг дэмжжээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.  Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж …

  • 13 December

    Монголоороо гоёсон бүтээгч

     “Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Магнайбаярыг урьлаа. Тэрбээр мөрөөдөлдөө хөтлөн Онцгой байдлын албанд орсноос хойш 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 2002-2013 онд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангид аврагч-гал сөнөөгчөөр, 2013-2016 онд Гал …

  • 13 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно. 2021 оны 12 сарын 13-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ голын хөндийгөөр цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар …

  • 10 December

    Ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо

    Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль газар зүйн хичээлийн кабинеттай боллоо. Тус сургуулийн газар зүйн багш Х. Сувдаа, Т. Бумаа нарын боловсруулсан газар зүйн хичээлийн кабинет байгуулах төслийг “Prius Center” компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 11 сая 817,000 төгрөгийн санхүүжилт олгосны дагуу газар зүйн иж бүрэн кабинеттай боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “ …

  • 10 December

    С.Энхболд: E-MONGOLIA нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг цахимаар авч болно

    E-MONGOLIA системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал”-ыг бий болгон, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн яамны харьяа …

  • 10 December

    МАН-ын удирдлагууд Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. МАН энэ өдрийг олон жилийн турш уламжлал болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Тэр дундаа 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болох бүх нийтийн тайван жагсаалыг Улс төрийн товчоо анхлан зөвшөөрч байлаа.  Улмаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ татан буугдах шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байснаараа онцлогтой өдөр. Тийм учраас МАН-ын зүгээс тухайн шийдвэрийг гаргаж …

  • 10 December

    Шилдэг Старт Ап-аар “ART RECT” багийн ханын зургийг “AR” технологиор хөгжүүлэх төсөл шалгарлаа

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт хэрэгжсэн Залуучуудын Гарааны Бизнесийг Дэмжих хөтөлбөрийн шилдэг 10 багийн нэмэлт санхүүжилтийн дэмжлэг олгох Улсын Уралдаан 2021 амжилттай болж шилдгүүд тодорлоо. Улсын аваргын шалгаруулалтад Баянгол дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 2, Хан-Уул дүүргийн 1, Дархан-Уул аймгийн 1, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 1 баг өрсөлдсөн юм. Улсын шилдэг Старт-Ап шалгаруулах арга …

  • 10 December

    Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

    Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Төвлөрсөн худалдааны 1 дэх үе шатыг 11-р сарын 25-наас 12-р сарын 05-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол 2 дахь үе шатыг 12-р сарын 6-наас 20-ний өдрийг дуустал Тэнгэр бөөний …

  • 10 December

    “Хотын аварга тогооч” шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна

    Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи  хамтран зохион байгуулсан “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр Хангарди ордонд болж байна.   Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга …

  • 10 December

    Б.Мөнх-Од: Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал

    Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр Олон улсын авлигын эсрэг өдөр тохиодог. Энэ өдөртэй холбогдуулан авлигын гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одтой ярилцлаа. Тус хэлтэс нь Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан авлигын гэмт хэргүүдэд дагнан хяналт тавьдаг. Авлигатай тэмцэх чиглэлд дэвшил гарсан уу? Хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгож, олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч авлигын гэмт хэрэг …

  • 10 December

    Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд 2021 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцлоо. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа …

  • 10 December

    Халтиргаа гулгаатай талбай, өгсүүр замуудад давс, бодис цацаж байна

    Өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн цас орж, нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цасан бүрхүүл тогтсон тул Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн  зам талбайн үйлчлэгч нар ажилдаа эртлэн гараад байна. Өнөөдөр зам талбайн 816 үйлчлэгч  тусгай зориулалтын 68 машин техниктэй ажиллаж, 08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давсыг зам, …

  • 10 December

    ШЕЗ-ийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогдлоо

     Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо.     Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.4 …

  • 10 December

    Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд дээрх тусгай дугаарт 2021 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж …

  • 10 December

    “Хүний эрхийн үндэсний форум-2021” болно

    Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” өнөөдөр Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулах форумаар: Иргэний болон улс төрийн эрх;Эдийн засаг, нийгмийн эрх;Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг …