Нийгэм

January, 2022

  • 20 January

    Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Жигжидийн Ганбатыг томиллоо. Ж.Ганбатын намтар: БОЛОВСРОЛ 1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр 2001-2003 онд АНУ-Колорадогийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр АЖЛЫН ТУРШЛАГА 1995-2006 онд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газар, Эдийн засгийн бодлогын газарт …

  • 20 January

    В. Даваадорж: Цагдаагийн байгууллагаас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна

    Цагдаагийн байгууллагаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадоржтой товч ярилцлаа. –Угаарын хийнд хордон амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага, мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ? Ямар шалтгаан нөхцөлөөс болж иргэд угаартаж байна вэ? -Хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл …

  • 20 January

    ТЦА:Зам хөндлөн гарахдаа гар утасныхаа “FLASHLIGHT” гэрлийг асааж гарахыг уриалж байна

    Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулах. 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6 хувь нь явган зорчигч байгаагаас Нийслэлд …

  • 19 January

    С.Амарсайхан:Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү? -Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ …

  • 19 January

    “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна.   Монгол …

  • 19 January

    Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлалаа

    Олон нийтийн үйл ажиллагаанаас хамааралтай ковид-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос олон нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа /хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголт/-ыг түр хугацаагаар хязгаарлав. -Сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. -0-5 насны хүүхэдтэй эцэг, эх …

  • 19 January

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Гантулгыг томиллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Түдэвхүүгийн Гантулгыг томиллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад тамгыг нь гардуулан өглөө. Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов. …

  • 19 January

    “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо. Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм. Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, …

  • 19 January

    Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ

    Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна. Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар …

  • 19 January

    “Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана

    Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа …

  • 19 January

    ХӨСҮТ-ээс сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа

    УОК-ын  Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэн, санал солилцож, Шадар сайд  Ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өглөө. Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар  мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа …

  • 18 January

    БНХАУ-аас 26.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн нислэгээр татан авчээ

    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд, “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн, “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгын материал бүхий …

  • 18 January

    Г.Гантулга: Өчигдөр 271 тээврийн хэрэгслээр 5996.3 тонн ачаа татан авсан

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга …

  • 18 January

    Р.Дагва: Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

    УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа  Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван …

  • 18 January

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. Ажлын хариуцлага алдсан үндэслэлээр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх гэдгийг Ерөнхийлөгч тодотголоо. Тэрбээр юуны түрүүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, эко системийг …