Нийгэм

January, 2022

  • 18 January

    Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал …

  • 18 January

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн батлав. Хамтарсан тушаалаар: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тухайн сард нь тогтмол зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгав. Хүүхдийн хөгжлийн …

  • 18 January

    ХХЕГ:Минжийн заставт ажилласан УИХ-ын гишүүдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

    “Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. Албан мэдээлэлд“Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион …

  • 18 January

    Ор зохицуулалтын баг халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна

    УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр мөн ор зохицуулалтын багийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна. Мөн Ковидын нэгдсэн лавлах 119 …

  • 18 January

    С.Амарсайхан: Бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Шадар сайд ахлан ажиллаж байгаа Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдааны эхэнд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, …

  • 18 January

    Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

    Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI чуулган өчигдөр (2021.01.17) боллоо. Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна. Удирдах зөвлөлийн гишүүнд 32 төлөөлөгч нэр дэвшсэнээс дараах 15 төлөөлөгч олонхийн саналаар сонгогджээ.  Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд Ц.Мөнхбаатар, Ugluu.mnБ.Цоожчулуунцэцэг, Shudarga.mnЭ.Батхүү, Dorgio.mnС.Хоролгарав, Nuuts.mnП.Энхжаргал, Word.mnЭ.Цэнд-Аюуш, Urlag.mnМ.Гал-Арив, Sonin.mnХ.Доржпалам, Zindaa.mnЭ.Цогбадрал, Ardchilal.mn Н.Энхцэцэг, Shilen.mnС.Батсүх, Barilga.mnГ.Нандин-Эрдэнэ, Mass.mnЖ.Цэсэн, Turleg.mn Д.Пүрэвзана, Today.mnЯ.Баярбаатар, …

  • 17 January

    Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.17/ хуралдаж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилохыг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан  гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

  • 17 January

    Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас нэг иргэн баржээ

    Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллажээ. Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст …

  • 17 January

    Хотын орлогч Д.Ихбаярт хариуцлага тооцож, ажлаас чөлөөллөө

    Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, ажилдаа хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм. Тэгвэл …

  • 17 January

    ЗГ: Байгаль орчны сайд, дэд сайд, ТНБД нарыг чөлөөллөө

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны …

  • 17 January

    Дуслын шингэн, эмнэлгийн хэрэгслүүдийг өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирна

    Эрүүл мэндийн яамны удирдлагууд ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоо ТББ-тай хамтран Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-н эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дөрөв дэх давалгаа …

  • 14 January

    Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр …

  • 14 January

    Элчин сайд М.Цэнгэг Австри улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Александр Ван …

  • 14 January

    Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандал томилогдлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн. Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд …

  • 14 January

    ЭМЯ: 2010 хүнд (covid-19) халдвар илэрч, 3 иргэн нас барлаа

    ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 14-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, 25 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.  Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2009 болсон байна.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5889 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн …