Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 01 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, …
Нийгэм
January, 2022
-
3 January
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уурын байгууллагаас нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, …
-
3 January
НОБГ:Гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн буюу нийт 43 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Дуудлагын тоог өмнөх оны мөн …
-
3 January
УЕПГ:Авлигын 10 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 155 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 203 даалгавар бичгээр өгсөн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1132 хэрэгт хяналт тавьж, 182 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 80, Өмчлөх …
-
3 January
Б.Өнөрмаа: Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй
УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа. – Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ? – Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг. Мөн олон жил ажилласан, дадлага туршлагатай ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, …
-
3 January
Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага бүртгэгдэж, 14 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр найм, мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгджээ. Харин орон нутагт онхолдох хэлбэрээр гурав, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол гарчээ. Мөн хугацаанд согтууруулах …
-
3 January
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан эмэгтэйг онцгой байдлын албаныхан аварчээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгэн эмэгтэй цонхоороо үсрэх гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны барилгын цонхны тавцангаас нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2022 оны нэгдүгээр сарын 3-ны 00:13 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 …
-
3 January
Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн …
-
3 January
Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд …
-
3 January
Орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг дахин зургаан сарын хугацаагаар хойшлуулав
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох …
December, 2021
-
31 December
Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй …
-
31 December
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын …
-
31 December
Шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын …
-
31 December
Дархан-Уул аймгийн онцгой байдлын алба хаагчид албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгуулжээ
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ. Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр …
-
31 December
Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгалаа
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах эсэхээр санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл