Нийгэм

May, 2021

  • 27 May

    Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна

    Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер …

  • 27 May

    Вакцины бүрэн тунд хамрагдсан ч урьдчилан сэргийлэх шаардлагатай

    Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын II тунгийн тарилга ихэнх аймагт энэ долоо хоногоос эхэлж байна. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа тариулснаар коронавируст халдварын эсрэг бүрэн тунд хамрагдах юм. Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны …

  • 27 May

    “Эгэлхэн бүсгүй” НҮТББ, “Cool dent” шүдний эмнэлэг, “Булган нэг үeийн залуучуудын клyб” ТББ -ын хамт олон 55-р сургуулийн сурагчдад дэмжлэг үзүүллээ

    Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өчигдөр /2021.05.26/ тохиолоо. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд арвиждаг гэж үздэг учир хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог юм. Тэгвэл зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдрийг тохиолдуулан “Эгэлхэн бүсгүй” НҮТББ, “Cool dent” шүдний эмнэлэг, “Булган нэг үeийн залуучуудын клyб”ТББ-ын хамт олон нийгмийн …

  • 27 May

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар тунадас орно.2021 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон …

  • 26 May

    Дуучин С.Гантогоо ХУД-ийн Хүүхдийн элчээр сонгогдлоо

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх, ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд тус өдрийг санаачилжээ. Энэ ч хүрээнд хүүхдийн …

  • 26 May

    Бүжиг дэглээч С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Өдөр ирэх бүр …

  • 26 May

    Х.Баттулга:Хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2021.05.24/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланг …

  • 26 May

    БИЧЛЭГ: МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилчдаа БЕЙСБОЛЫН ТӨМӨР цохиураар зоддог

    МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн Төрийн албан хаагчдыг дарамталж, яргалал үйлдэж буй бичлэг ил боллоо. Өчигдөр нийгмийн сүлжээнд Төрийн албанд яргалал байгааг илчилсэн бичлэг цацагдлаа. Тухайн бичлэгт ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй хүн бол МИАТ компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх юм. Тэрээр Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын хоёр дугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд ээлжит яргалалаа үйлдэж байгаа нь энэ аж.  энд …

  • 26 May

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд ТЭРГҮҮН байр эзэллээ

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний зэрэг …

  • 26 May

    Б.Ууганбаяр:680 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 54414 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 634, хөдөө орон нутагт 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 …

  • 26 May

    С.Амарсайхан:Монгол улс вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2021.05.25) хуралдав. Шадар сайд С.Амарсайхан: Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна …

  • 26 May

    Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.2021 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар …

  • 25 May

    А.Бүрэнбаатар: Олон нийтийн радио, телевизэд бугшсан идээ бээр нь шахагдаж байгаа

    Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал А.Бүрэнбаатартай ярилцлаа. -Та МҮОНР ийн ерөнхий захирлаар томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Таныг сэтгүүлч гэдгээр үзэгч олон андахгүй. МҮОНРТ-тэй ажил амьдралаа хэзээнээс холбосон бэ? -Би 2001 онд МҮОНРТ-д дадлагажигчаар ирж байсан. ММ агентлагт дадлага хийж байлаа. Сургуулиа төгсөөд дагалдангаар ажиллах болсон. Телевизэд Ц.Сүхбаатар гэж хүн надад телевизийн сэтгүүлч гэж хэн …

  • 25 May

    Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэгтгэлээ

    Имарт хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Төр засаг ч үүнд анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсний нэг нь Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлсэн явдал юм. Мал эмнэлгийн ерөнхий газар нь энэхүү цахим системийг хамгийн түрүүнд Имартын мах махан бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байна. “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г цахимжуулснаар Имартын хэрэглэгч, үйлчлүүлэгчид …

  • 25 May

    ​“Хөдөлгөх” гэж буй чөлөөт бүс-1: Ужгирсан зангилаанууд

    Монголын эдийн засгийн бусад чөлөөт бүстэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн нь “Замын-Үүд”. Дулааны станц, зам дэд бүтэц барихад дотоод, гадаадын 58.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг зарцуулж, чамлахааргүй хөрөнгө оруулалт хийгджээ. Нэгэнт хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэх хэрэгтэй. Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чөлөөт бүс чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа “Замын-Үүд” …