Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд тус дугаарт иргэдээс нийт 391 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.42 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 17 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, …
Нийгэм
May, 2021
-
25 May
Амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна
Цар тахлын улмаас дэлхий даяар хоёр дахь жилдээ хөл хорио тогтоож, амны хаалт зүүж, халдвар хамгааллын арга хэмжээг авсаар байна. Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоодын халдвар бүртгэгдсэнээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг халдвар хамгааллын олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд 18-аас дээш насны хүн амын 88 хувийг коронавируст халдварын эсрэг нэгдүгээр тунд, 40 хувийг хоёрдугаар …
-
25 May
ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эмч, ажилчдын “Амралтын өрөө”-г засаж тохижуулжээ
Коронавирус халдварт цар тахлын үеийн хүнд ачааг нуруундаа үүрч яваа ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд, тэр дундаа Амбулаторийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд шинэ амралтын өрөөгөө өнөөдөр хүлээн авлаа. Монголын Эвангелийн Эвсэл болон христ итгэлт байгууллагууд хамтран ХӨСҮТ-ийн Амбулаторийн эмч нарын “Амралтын өрөө”-г засаж тохижуулж өгчээ. Христ итгэлт хүмүүсийн халуун сэтгэлээрээ өргөсөн хандиваар уг өрөөг бүрэн тохижуулж өгсөнд талархаж буйгаа ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн …
-
25 May
Л.Халтар: Долдугаар сарын 4-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ хангасан
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэхүү өдрийг тохиолдуулан иргэний нисэхийн салбарийн нийт ажилтан, албан хаагч нартаа мэндчилгээ дэвшүүллээ. Иргэний нисэхийн салбарын үе үеийн ахмад буурлууд, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн баярын мэндийг хүргэе! Монгол Улсын Засгийн …
-
25 May
Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. Гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах …
-
25 May
Л.Оюун-Эрдэнэ:Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжвэл эдийн засгийн дэмжлэгийг шаталсан байдлаар үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын төвлөрөл хийгээд хурдны замын маршрутыг танилцуулсан юм. Тэрбээр “2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай байна. Улаанбаатар хотын замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө бэлэн болсон. Өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу …
-
25 May
Тусгаарлан ажиглах байранд 4834 иргэн байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна. 5 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 357 иргэн нэмэгдэж, 338 иргэн …
-
25 May
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо
Өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо. Харин www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг …
-
25 May
Б.Ууганбаяр:634 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд Сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 53743 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 608 …
-
25 May
АТГ:Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар …
-
25 May
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх …
-
24 May
П.Мөнхжаргал: Монголын нисэх хүчний түүхийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан ИНЕГ-ын харъяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа. -Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ирэх долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулна.Тиймээс та бүхнийг шатахууны байгууламжийг нарийвчлан турших ажлаа эхлүүлсэн гэж сонслоо. Энэ ажлын явц ямар байна вэ? -Шинэ нисэх буудлыг өнгөрсөн оны …
-
24 May
Дорнод аймагт 1800 айлын орон сууц баригдана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллав. Чойбалсан хот сүүлийн гурван жилд хүн амын тоо тасралтгүй өсөж 2020 оны байдлаар 83,087 буюу өнгөрсөн оноос 1,033 хүн амаар өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг. Монгол …
-
24 May
Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт …
-
24 May
Т.Гантөмөр:Тавдугаар сарын 22-ноос эхэлж хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна
Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл