Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд нутгийн хойд хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.2021 оны 04 дүгээр сарын 12-ны 20 цагаас 04 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, …
Нийгэм
April, 2021
-
13 April
Ихрийнхэн амжилтад хүрнэ
Хонь Хонинуудыг харилцаа, гэр бүл, ажил мэргэжилд сайхан зүйл хүлээж байна. Та үйл ажиллагааныхаа талаар тодорхой заавар авна. Хүмүүс таны амьдралд өөрчлөлт оруулах хангалттай санааг өгөх болно. Үхэр Зөвхөн өөрийн зүрх сэтгэлдээ итгэж, бусдын зааврыг сонсохгүй байх хэрэгтэй. Таны хувьд сэжигтэй, бүр аюултай мэт санагдах хүмүүсээс хол байхыг хичээ. Аливаа маргаан нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй тул нийгмийн хүрээллээ хязгаарлаарай. Ганцаардсан …
-
13 April
Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
13 April
Х.Булгаа: Нийтийн тээврээр хязгаарлалтад ороогүй салбарынхан явах байтал иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна
Нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байгаа. Гэвч автобус хүрэлцээгүйгээс хүний бөөгнөрөл үүсэж, хүн хоорондын зай барих боломжгүй болсон талаарх мэдээлэл гарсан. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаагаас тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ? -Хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын …
-
13 April
Үс засуулбал нас ахар болно
2021.04.13 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1 ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР Үс засуулвал: Нас ахар болноНаран ургах, шингэх: 00.00-13.00Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Хий Аргын тооллын 4 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Гоё хүүхэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ …
-
12 April
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар коронавируст халдварын тохиолдлыг анх удаа эмчиллээ
“Ковид-19” халдварын тохиолдлыг анх удаа Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд цаг алдалгүй дүүрэгтээ амжилттай эмчиллээ. Халдвартай эсэх нь тодорхойгүй эх яаралтайгаар төрж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ч, нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн шинжилгээгээр эхээс халдвар илэрсэн тул өвчтөнийг шилжүүлэлгүйгээр даруй шуурхай арга хэмжээ авч, эмнэлэгтээ хөл хорио тогтоож, ээлжийн баг бүрэлдэхүүнийг хамт тусгаарлан 13 хоногийн хугацаанд эх, …
-
12 April
Хэнтий аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” нисэх буудал баригдаж эхэллээ
Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг шинээр барих бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 9-нд шавийг нь тавьснаар эхлүүллээ. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилнэ барих төлөвлөлтийг хийж ирсэн юм. Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын …
-
12 April
Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж мөс эрчимтэй хайлж байна. Мөн хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм. Иймд хаврын шар усны …
-
12 April
Цагдаагийн болон бусад албан хаагчдыг иргэдтэй ёс зүйтэй харилцахыг анхааруулав
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай …
-
12 April
Б.Бямбадорж: 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг автобусаар зөөж, дархлаажуулж байна
Өнөөдрөөс эхлэн 60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -60-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэлж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -60-аас дээш насны эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах буюу хүний асаргаанд байдаг, гадуур явах боломжгүй өндөр настай, зорилтот бүлгийн иргэдэд вакцинжуулалтыг хийж байгаа. Геронтологийн …
-
12 April
НМХГ:Согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна
Дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын ахлах байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авахуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн …
-
12 April
Шадар сайд С.Амарсайхан СХД-ийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгалаа
Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт өнөөдөр /2021.04.12/ тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Тус эмнэлэг нь амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн …
-
12 April
Л.Энхсайхан: 3091 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилсөн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –“Ковид-19” ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхгүй юу? -Халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Хөл хорио тогтоохоор халдварын тохиолдлын тоо буурахгүй, өмнө нь халдвар авсан хүмүүс гарч ирж байна. Халдвар авсан …
-
12 April
Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ
УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг …
-
12 April
PCR шинжилгээ өгөх иргэд цаг авах шаардлагагүй
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. -БГД-ийн 13 дугаар сургууль -СБД-ийн 31 дүгээр сургууль -ЧД-ийн 50 дугаар сургууль Шинжилгээний цэгүүд 10:00-17:00 цагт ажиллах бөгөөд цаг авах шаардлагагүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл