Нийгэм

July, 2021

  • 1 July

    “LEAD Mongolia 2020” хөтөлбөрийн залуучууд “Амжилт болгон өөр өөр” номыг бүтээжээ

    Нийгмийн эерэг өөрчлөлт, тэгш оролцоо, улс эх орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн залуучууд “LEAD Mongolia 2020” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд чиглэсэн “Мэдлэгт тэмүүлье” нөлөөллийн цогц төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тэд уг төслийн хүрээнд “Амжилт болгон өөр өөр” номыг бүтээжээ. Номын гол баатрууд болох 12 дүрийн түүх болон салбар салбарын мэргэжилтнүүдийн үнэт зөвлөгөөгөөр дамжуулан таныг, …

  • 1 July

    АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    Гарааны бизнес, инноваци, шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч орон болох АНУ-тай манай улс хамтран ажиллахад үргэлж бэлэн байдаг. Энэ ч утгаараа өнөөдөр АНУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл С.Клечески холбогдох албаны хүмүүстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцсон. Тухайлбал, АНУ-ын Startup Genome гарааны бизнесийн экосистемийн дата судалгаа гаргадаг, хөгжүүлэлт хийдэг энэ байгууллагатай Улаанбаатар …

  • 1 July

    МУЗН-ээс цар тахалтай тэмцэхэд 4 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ

    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаан болж өнгөрсөн жил, энэ оны эхний хагас жилд цар тахал, үер ус, зуд гээд гамшгийн үед хэрхэн ажилласан, донор орнуудаас хэдий хэмжээний хандив босгосон тухайгаа хэлэлцлээ. Мөн тусламж үйлчилгээ хүртэгчдийг сонгох шалгуурт нэмэлт өөрчлөлт оруулж, Гамшгийн үеийн яаралтай тусламж-бэлэн мөнгөний хэмжээг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний …

  • 1 July

    Н.Амарсанаа: Хууль бус олборлогчид байгалийн нөөцийг барагдахгүй зүйл мэтээр авирладаг нь харамсалтай

    Сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагад хүрээлэн буй орчинтой холбогдох гэмт хэргүүд ихээр бүртгэгдэх болсон. Тэгвэл энэ удаад Баянхонгор аймагт үйлдэгдэж байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Амарсанаатай ярилцлаа. Танай аймгийн прокурорын газраас уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, судалгаа гаргасан гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье? Тиймээ. Бид Эрүүгийн хуулийн …

  • 1 July

    Г.Лхагвасүрэн: Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргүүдийг ихэвчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байна

    Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс гэм буруутай, эсэхээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг болсон. Гэвч зарим тохиолдолд шүүх хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх сонирхолтой яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авдаггүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Аливаа гэмт хэрэгт холбогдсон хүн хялбаршуулсан журмаар гэм буруугаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой юу? …

  • 1 July

    Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад 12 төрлийн 33 эмийг нэмж бүртгэлээ

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар хөнгөлттэй олгох эмийн нэр төрөлд эмийн ерөнхий нэршлийг нэмэгдүүлэхгүйгээр дараах 33 худалдааны нэршлийн эмийг нэмлээ. Үүнд:1. Уналт, таталтын эсрэг эм- Нейрокон, Кепрептол СР, Лириби 2. Тархины эд эсийг хамгаалах эм- Этекс Цитиколин 3. Ретровирусын /гепатит В/ эсрэг эм- Гепвин 0.5 4. Цусны даралт бууруулах …

  • 1 July

    Хэнтий аймаг наадмын төсвөө зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд зориулна

    Хэнтий аймгийн Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр /2021.06.30/болж, хурлын шийдвэрээр “Хэнтий аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг хориглох тухай” А/323 дугаар захирамж гарлаа. Үүнд: Коронавируст халдварын аймаг, сумын эрсдэлийг үнэлгээг үндэслэн 2021 онд аймаг сумын хэмжээнд Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Аймгийн баяр наадамд зориулсан хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийн хүүхдүүдийн зардалд шилжүүлэх асуудлыг …

  • 1 July

    Энэ сард хийгдэх олон улсын нислэгийн хуваарь

      Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ долоодугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Энэ сард нийт 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан улс руу хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ …

  • 1 July

    Булган аймаг наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдлээ

    Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвөө халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо . Монгол улсын 21 аймгаас : Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Сэлэнгэ …

  • 1 July

    85,410 тун Pfizer, 81 хайрцаг AstraZeneca вакциныг хүлээн авлаа

    Манай улс 12-17 насны хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг суурь өвчтэй иргэдэд коронавирусийн эсрэг Pfizer вакциныг хийж байгаа. Тус вакцины нөөц 85,410 тунгаар нэмэгдлээ. Тодруулбал өчигдөр орой “МИАТ” ТӨХК-аас ачаа тээврийн тусгай нислэг үйлдэж, 15 хайрцаг 455 кг 85,410 тун Pfizer вакцин, 81 хайрцаг 1,640 кг БНЭУ-ын Серум институтын Covishield/AstraZeneca/ вакцин болон ЭМЯ-ны захиалгат 3,000 кг оношлуур, эм …

  • 1 July

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд …

June, 2021

  • 30 June

    “100 жилийн яруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

    Энэ жил бол ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Хятадын Коммунист намын 100 жилийн түүхэн замналыг эргэцүүлэхэд, энэ 100 жил  бол анхны санаа үүрэг хариуцлагаа  биелүүлж ирсэн 100 жил юм. Хөгжлийн бат бэх  суурийг тавьсан 100 жил , тансаг  ирээдүйг нээсэн 100 жил болно. 100 жилийн турш, ХКН Хятадын ард түмэнд аз жаргал, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөө, дэлхий дахины эв нэгдлийн төлөөх анхны санаа болон үүрэг хариуцлагыг практикт хэрэгжүүлсэн билээ. ХКН Хятадын …

  • 30 June

    Т.Баярхүү: 18 төрлийн үйл ажиллагааг үе шаттай нээгээд явж байна

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгасантай холбогдуулан одоогийн тогтоосон “Улбар шар” түвшингийн хязгаарлалтын дэглэмд өөрчлөлт орж байгаа мэт ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс дараах тодруулгыг авлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасан нь одоо мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмд өөрчлөлт орж …

  • 30 June

    Ч.Болортуяа: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-н хүртэл сунгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.30/боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа. Мөн олон …

  • 30 June

    Ч.Номин: Улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэнэ

    Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-ийн 1970 оны конвенц батлагдсаны 50 жилийн ойд зориулсан Ази, Номхон далайн бүс нутгийн цахим бага хурал энэ сарын 29, 30-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр  болсон хурлын нээлтэд Соёлын сайд Ч.Номин оролцож мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс бусад улс орнуудтай хамтран соёлын эд зүйлсийг хууль …