Улсын Онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Алтанбулаг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, тус боомтоор орж ирдэг бараанд …
Нийгэм
November, 2020
-
10 November
“Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын А/230 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг 11 сарын 9-нөөс эхлэн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг МУБИС, МУИС-ийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн ахлах багш нар нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын талаарх хамгийн сүүлийн арга зүй, кейс менежментийн үйлчилгээний нотолгоонд суурилсан …
-
10 November
Ц.Ганзориг:Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхэлж хаах саналыг ЗГ-т танилцуулах шийдвэр гаргалаа
Улсын онцгой комисс ээлжит хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар оролцсон юм. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн …
-
10 November
Ч.Ууганцэцэг: Үндэсний шилмэл урчууд бүтээлээ дэлгэхэд бэлэн боллоо
Эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдардаг шалгарсан, удам дамжсан гар урчуудыг нийслэлд урин дуудаж, бүтээл, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд танилцуулах ажил зохион байгуулж буй “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын спортын дэд мастер, аймгийн гоц харваач Ч.Ууганцэцэгтай ярилцлаа. МУИС-ийн Биотехнологийн сургуулийг биофизикч мэргэжлээр төгссөн тэрбээр ихэр хөвгүүдээ өсгөн торниулахын зэрэгцээ монгол соёл, өв, уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн дэлгэрүүлэх ажилд …
-
10 November
Б.Жаргалан: Энэ өвөл нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажитан цаг уурч Б.Жаргалантай ярилцлаа. –Арванэгдүгээр сарын эхний хагас нэлээн дулаахан хэмтэй байна. Цаашдаа дунд болон сүүл хагастаа ямархуу төлөвтэй болох вэ? -1980-2019 оны олон жилийн дунджаар арваннэгдүгээр сарын тавны үеэс эхлэн баруун, төв, зүүн зүгийн нутгаар хасах температур луугаа орж эхэлдэг бол энэ сарын 15-наас хойш буюу сарын сүүлийн хагастаа хасах арван градусаас доош …
-
10 November
Монголын үнэн сонины 100 жилийн ой тохиож байна
Монголын анхны тогтмол хэвлэл, үндэсний өдөр тутмын сонин Монголын үнэн сонины 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн их жанжин Д. Сүхбаатар Монголын үнэн сониныг санаачилсан бөгөөд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, С.Данзан, С.Буяннэмэх, Пүрэв, Ишдорж нарын монголчууд анхны дугааруудыг бэлтгэхэд гар бие оролцжээ. Анхны зургаан дугаарыг 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд Эрхүү хотноо хэвлэн гаргасан …
-
10 November
ЭМЯ: Зургаан хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 374 боллоо
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нэмж зургаан хүнээс Covid-19 илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
-
10 November
Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах ажил үргэлжилж байна
Улсын төсөв, авто замын сангийн 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Түргэний гүүр, Хэнтий аймгийн Мөрөн, Архангай аймгийн Тариат, Хөвсгөл аймгийн Мөрөн, Булган аймгийн Баяннуур, Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Завхан аймгийн Их-Уул, Сонгино, Дорнод аймгийн Хэрлэн сумдад, нийт 9 цэгт олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. Дээрх хөрөнгө …
-
10 November
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан зарлав
эх сурвалж:mpa.mn Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 43 дугаар захирамж гаргалаа.Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын …
-
10 November
НӨАТ-ын тохирлоос азтан болчихоод бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд мэдээллээ баталгаажуулна уу
И Баримтын тохирлоос азтан болчихоод цахим төлбөрийн баримтын системд урамшуулал авах хүсэлтээ илгээсэн боловч бүртгэл зөрүүтэйн улмаас урамшууллаа аваагүй иргэд доорхи зааврын дагуу мэдээллээ баталгаажуулна уу хэмээн нийслэлийн Татварын газраас мэдэгдлээ. НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол сард нэг удаа явагддаг. Өнгөрсөн сард л гэхэд EBarimt системд 32,023,512 баримт бүртгэгдэж 30 мянган төгрөгийн 28,736, 100 мянган төгрөгийн 2,890, нэг сая төгрөгийн 290, гурван сая төгрөгийн азтан …
-
10 November
“Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах ажил амжилттай үргэлжилж байна”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хоёр улсын найрамдалт, хамтын ажиллагааны гүүр болж, эдийн засаг, хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон хэллээ. …
-
10 November
Шуурхай: УОК 14:30 цагт хуралдана
Улсын онцгой комисс өнөөдөр 14.30 цагт хуралдахаар товложээ. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтыг түр хугацаагаар хаах асуудлыг хэлэлцэх юм байна. Учир нь Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирус илэрч байгаа.
-
10 November
Гадны 39 компанийн 39 мэргэжилтнийг хилээр оруулж ирэх шаардлага хүргүүллээ
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглох шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийж байна. Ийст Говь гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар: Бид байр машинаа барьцаалан байж гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийлэн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулсан. Гэхдээ цар тахлын улмаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн …
-
10 November
Шуурхай: 13 настай хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад амь насаа алдлаа
2020.11.10-ны өдөр 7.20 цагийн орчимд СХД-ийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Иргэдээ, жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх …
-
10 November
Гурван ихэр төрүүлж, найман хүүхэдтэй болжээ
ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 6-ны баасан гарагт гурван ихэр төржээ. Ээж нь тав дахь удаагаа амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр найман хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Найман хүүхдийн долоо нь хүү, нэг нь сая төрсөн гурван ихрийн нэг охин юм байна. Ихрүүд 1.9 кг, 2 кг, 2.1 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон ихрүүдийн бие сайн байгаа аж.Нийгмийн халамжийн тухай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл