Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад гарц, шийдэл эрэлхийлсэн “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендерийн тэгш оролцоо” хэлэлцүүлэг өчигдөр Офицеруудын ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл панелистаар оролцож, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд төр болон төрийн бус байгууллагууд юун дээр анхаарч ажиллавал зохистой талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хүүхэд хамгааллын асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийг …
Нийгэм
October, 2020
-
12 October
Төрийн албаны шалгалтын бүртгэл дуусахад ХОЁР хоног үлдлээ
Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл энэ сарын 14-ний 14:00 цагт дуусна. Бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд явагдаж байгаа юм. 2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрч “Бүртгэлд хамрагдсан иргэд” цэснээс шалгах нь зүйтэй. Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу. Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар …
-
12 October
Ирэх оны эхний хагас жилд НДШ-ийг хөнгөлөлттэй төлнө
Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд Засгийн газар хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар УИХ-ын даргад танилцуулга хүргүүлэхдээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийн нийт хэмжээг 17% болгон бууруулахаар төлөвлөснөө дурджээ. Тодруулбал, Ковид-19 халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг 2020 онд хоёр …
-
12 October
Р.Баянмөнх: Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 800 гаруй иргэн, 200 гаруй энхийг сахиулагчийг хүлээн авч, тусгаарласан
УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хуралд Цэргийн төв эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр” Цэргийн төв эмнэлэг нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үндсэн үйл ажиллагаагаа хэсэгчилсэн хэмжээнд, 03 дугаар сарын 15-ны өдрөөс бүрэн хэмжээнд зогсоосон. Тус эмнэлэг тусгай дэглэмийн хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай Монгол Улсын иргэдийг хүлээн авч, хорио цээрийн бүрэн дэглэмд …
-
12 October
Глоб Интернэшнл төв ТББ-ын гүйцэтгэх захирлаар Т.Аюушжав томилогдлоо
Глоб Интернэшнл төв ТББ (ГИТ) 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Удирдах зөвлөлийн хурал зохион байгууллаа. Тус хурлын шийдвэрээр тэргүүн Х.Наранжаргалыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Т.Аюушжавыг гүйцэтгэх захирлаар томиллоо. Х.Наранжаргал нь тус өдрийн хурлын шийдвэрээр Глоб Интернэшнл төв ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар томилогдов. Тус хурлын бүрэлдэхүүнд УЗ-ийн гишүүн Б.Галаарид, Д.Аюуш, Л.Галбаатар, Ц.Батцэцэг нар оролцлоо. Т.Аюушжав нь 2009 оноос …
-
12 October
Цусны Хандивийг нэмэгдүүлэх чиглэлд Эрүүл Мэндийн Яам Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна
COVID-19 цар тахлын улмаас цус цуглуулах үйл явцад тодорхойгүй байдал үүссэнээр дэлхийн өнцөг булан бүрт цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомстол үүсч, сая сая хүмүүсийн амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүсийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, цусаа хандивлах үйл явцыг хялбарчлах үүднээс Фэйсбүүк компани Эрүүл Мэндийн Яамтай хамтран Цусны Хандив цэсийг нэвтрүүллээ. Уг цэс нь цусны нөөцийг тасалдуулахгүйн тулд хүмүүсийг цусаа хандивлахад уриалж, тэднийг …
-
12 October
Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ
Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд Энэ сарын 21-нээс 31-нийг хүртэл “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Бямба гариг (2020.10.10)-т нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал болсон байна. Дээрх аяны хүрээнд төрийн албан хаагчид 10000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуйн нэгж …
-
12 October
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 350 гаруй өсвөр насны охид чууллаа. Тус чуулга уулзалтад МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, чуулганд оролцсон охидод “Хамтдаа Хамгаалъя” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Мөн тэрээр “Хүний эрхийн зөрчлүүдээс охид, эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Иймд охид ч гэсэн зорилготой, оюун …
-
12 October
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
12 October
Авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ
Богино зайд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, …
-
12 October
Х.Өнөржаргал: Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж, нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. …
-
12 October
Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй Архангайн жишиг бусад аймгуудад үлгэр жишээ болно”
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж өгсөнд багш, сурагчид баяртай …
-
12 October
ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол хоногт 13.6 мянгаар нэмэгдэж, 1.2 сая давав
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын 37.7 сая, эндсэн нэг сая 81 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 28.3 сая давжээ. ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан огцом нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийн тоо 1.2 сая давлаа. Москва хотод зургаадугаар сард хязгаарлалтуудаа сулруулсан юм. Европоос Чехэд нөхцөл байдал ихээхэн хүнд байна. Урлаг, соёлын арга хэмжээг хориглож зарим сургуулиудыг түр хаасан тус улс хязгаарлалтаа …
-
12 October
У. Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрээр энэ үеэр “монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв. Засгийн газар …
-
12 October
Х.Баттулга: Сэтгүүлч хүн зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна
Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулах “Балдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн ёслолын ажиллагаа /2020.10.09/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ. Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Балдорж” шагналтныг тодруулахгүйгээр цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлах төслийг шалгаруулж, тэтгэлэг олгохоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл