Нийгэм

July, 2020

  • 10 July

    Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

    Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг, БОАЖЯ-ны харьяа …

  • 10 July

    Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд …

  • 10 July

    Хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

    Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь Хүй 7 худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ …

  • 10 July

    ГБХЗ-ын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт чиглэл хүргүүллээ

    Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх,  бороонд даарч осгох, замаас гарч төөрөх  зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа. …

  • 10 July

    “Дээлтэй Монгол наадам” 2021 онд зохиогдоно

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор 2006 оноос эхлэн Монгол костюмс ХХК, Монголын Аялал …

  • 10 July

    ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ

    Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 8-ны өдөр Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, сайд нараа батламжилсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх”, “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бэлэн байдлын зэрэгт …

  • 10 July

    Баяр наадмын өдрүүдэд аадар бороотой байх тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна. Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр …

  • 10 July

    Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

    Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.    Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, …

  • 9 July

    Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм. Монгол Улсын …

  • 9 July

    ХЗДХЯ болон харьяа байгууллагын 390 албан хаагч шинэхэн орон сууцтай боллоо

    Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчдын 390 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг 390 айлын орон сууцны барилгын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Гүрт цамхаг” ХХК ажилласан бөгөөд 2020 оны 07 сарын 06-ны өдөр Улсын комисс хүлээн авсан. 390 айлын орон сууцны шав тавих ёслол 2017 оны есдүгээр сарын 29-ны өдөр …

  • 9 July

    Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт нас биед хүрсэн 19 минжийг нутагшууллаа

    Туул голын экосистемийг хамгаалах, урсцыг байгалийн аргаар тохируулах зорилгоор 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 18 бүлийн нийт 36 тооны евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2019 он хүртэл нийт 38 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байсан. Харин энэ онд өмнөх эилүүдээс хамгийн олон төл буюу 21 төл авсан тул нас биед хүрсэн …

  • 9 July

    О.Энхзаяа:Баяр наадмын өдрүүдэд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн кабинетууд 09:00- 16:00 цагуудад ажиллана

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор баяр наадмын өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабенит, дотрын кабенит, мэс заслын кабенит, гэмтлийн кабенит өглөө 09:00 цагаас 16:00 цагийн хооронд …

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд бороотой байх тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин …

  • 9 July

    “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам” батлагдав

      Коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлууллаа.   Журмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн …

  • 9 July

    Дотооддоо халдвар тархаагүй гээд тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүллээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад “Ковид-19” цар тахал тархаж нийт 11,926,492 иргэн халдварласан мэдээлэлтэй байна. Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн байдлаар хоёр шинэ …