УИХ-ын 2020 оны сонгуультай холбоотой тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргажээ. Энэ өдөр сонгуулийн нас буюу 18 насанд хүрч буй 130 сонгогч байгаа бол 100 ба түүнээс дээш насны 92 сонгогч байгаа гэх сонирхолтой мэдээлэл байна. http://credit-n.ru/zaymyi.html
Нийгэм
June, 2020
-
24 June
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 29 тойрог, 2070 хэсгийн хороонд хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. http://credit-n.ru/potreb-kredit.html
-
24 June
Ц.Сандаг-Очир: Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна
Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир морин цагт 5 дугаар хэсгийн санал авах байр буюу нийслэлийн Багануур дүүргийн лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн байранд гэргийн хамтаар очиж саналаа өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Энэ удаагийн сонгууль ирц өндөр байх нь гэж харагдаж байна. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна” хэмээв. http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html
-
24 June
“Улаанбаатар инновацын төв”-ийн инкубаторын бүртгэл эхэллээ
Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны …
-
24 June
Хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, хотын дарга С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө. Хотын дарга С. Амарсайхан саналаа өгснийхөө дараа “Энэ жилийн сонгууль журмын хүрээнд сайхан явагдаж байна. Түүнчлэн сонгогчдын боловсрол, мэдлэг, хандлага төлөвшил өөрчлөгджээ. Зохион байгуулалт өндөр, сайхан …
-
24 June
АНУ-аас 255 иргэн эх орондоо ирлээ
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 103, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс …
-
24 June
Өнөөдөр гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно
УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ өдөр Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсангадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 …
-
23 June
Монгол улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэгээс 15 хувийг нь барилгын хог хаягдал эзэлдэг
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч …
-
23 June
Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ. Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна. Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, …
-
23 June
Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна. Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж. Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан …
-
23 June
УНТЭ Олон Улсын стандартад нийцсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг зургадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх …
-
23 June
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авсан, бичлэг хийсэн бол 10,000,000 төгрөгөөр торгоно
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Энэ өдөр сонгогч нь: Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, …
-
23 June
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийжээ
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын …
-
22 June
Усанд автсан төмөр замыг сэргээн босгоход 461 төмөр замчин ажиллаж байна
Төв аймгийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр Улаанбаатар-Багахангай-Чойрын хоорондох төмөр замын 547-559 дахь км-ын 8 цэг үерийн усанд автсныг сэргээн босгож байна. Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяагаас өнөөдөр тодрууллаа. Тэрээр, “6 дугаар сарын 21-ний буюу өчигдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар …
-
22 June
Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй
Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл