Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын …
Нийгэм
June, 2020
-
21 June
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, …
-
21 June
ЭМГЭНЭЛ
ГАНБАЯРЫН БАТХҮҮ (1985-2020) Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 …
-
20 June
Усан оргилуурын моторт 20орчим алчуур чихэж гацаажээ
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч өчигдөр буюу зургаадугаар сарын 19–ний өдөр уг усан оргилуурыг тойроод олон тооны ус зөөврийн машин зогсож, ус юүлж байгаа дүр зураг сошиалаар тарж, иргэдийн шүүмжлэлд ихэд өртсөн билээ. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа “20 …
-
19 June
АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын …
-
19 June
МБШТ Гандантэгчэнлин хийд :“Хадаг бүү Байгальд хая, Байгалиа хогоор Бүү хорло ”
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү аянд МБШТ Гандантэгчэнлин хийд нэгдэж буйгаа илэрхийллээ. МБШТ Гандантэгчэнлин хийд :Хамаг амьтны тусын тулд байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж, хадаг, шил, улсын мөнгөн тэмдэгт зэргийг байгальд үлдээхээ …
-
19 June
Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар …
-
19 June
“10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө
“10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн …
-
19 June
П.Батжаргал: Зэвсэгт хүчний алба хаагчид 3300 гаруй галт хэрэгслийг илрүүлж, аюулгүй болголоо
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдад ажиллаж, их хэмжээний галт хэрэгсэл илрүүлэн аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн дарга, ахлах дэслэгч П.Батжаргалаас тодруулсан юм. -Дорнод аймгаас тэсэрч дэлбэрэх их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй …
-
19 June
Улиас модны унгиралыг шатаахгүй байхыг анхаарууллаа
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан. Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Энтертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд аюулт …
-
19 June
Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ
Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр нар Төрийн ордны гамшгаас хамгаалах болон гал түймрийн байцаагч нартай хамтран явуулсан юм. “Их тэнгэр” цогцолбор харшууд, “Ерөнхийлөгчийн өргөө”, Засгийн …
-
19 June
Ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 07 дугаар сарын 02-нд Сөүл,07 дугаар сарын 05-нд Токио,07 дугаар сарын 07-нд Сөүл,07 дугаар сарын 09-нд Истанбул,07 дугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хотруу нислэг үйлдэнэ. Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь …
-
19 June
Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи ашиглан барилгын дулаан алдагдлыг бууруулна
МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн Ногоон хөгжлийн бодлогод Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой дараахь зорилтыг тусгажээ. 4.4.1. Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хаягдлыг багасгах ногоон үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ. 4.4.2. Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 4.4.3. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ. 4.4.4. Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн, …
-
18 June
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 хүн ирж байгаа бөгөөд 252 нь том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох …
-
18 June
Налайх дүүргийн 4.4 километр замын хоёрдугаар хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 23-нд нээнэ
Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусаж, эхний хэсгийн 2.3 км замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл