ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай ууртай байна. Яагаад гэж үү? Учир нь Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг нь нийслэл буцааж аваад, орчин үеийн хотуудын стандартад нийцсэн усан оргилуур бүхий нийтийн эзэмшлийн талбай болгочихсон болохоор. Угтаа бол уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ. Харамсалтай нь …
Нийгэм
June, 2020
-
17 June
Монгол орны 4G сүлжээ орсон хаанаас ч ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг авдаг боллоо
Гэр интернэт болон ДДЭШ хосолсон ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ нэвтэрснээр Moнгол орны xaaнаас ч 4G сүлжээ нэвтэрсэн бүх сум суурин газар, хотын захын дүүргүүд, зуслан, лагарийн бүсүүдээс өндөр хурдны интернэтэд холбогдож, телевизийн олон сувгийг хүлээн авч, Дэлхийн шилдэг кино контентуудыг гэртээ үзэх бүрэн боломжтой болоод байна. Та яг одоо гэртээ ГЭР ДҮҮРЭН үйлчилгээг сонгох гэж байгаа бол таны заавал мэдэх дараах …
-
17 June
Дорнод аймгийн нутгаас олдсон байлдааны зориулалттай сум, хэрэгслийг аюулгүй болгов
2020 оны тавдугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийж тус аймгийн нутаг дэвсгэрээс 300 гаруй ширхэг цэнэгтэй сум, зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкны 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон билээ. Иймээс …
-
17 June
“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал боллоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас МУ-ын Шинжлэх ухааны академитай хамтран “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хуралд МУИС, ШУТИС, НЭМҮТ, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон АНУ, Хятад, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид оролцсон юм. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-нд 2025 он гэхэд …
-
17 June
“ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлаар 30 гаруй судалгааны сэдвээр илтгэл хэлэлцэж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсын Шинжлэх ухааны акедамитай хамтран нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгуй орчинтой болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шинэлэг технологийн шийдлүүд болон тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний …
-
17 June
“Хашаандаа хоггүй сайхан амьдаръя” уралдаан зарлагдлаа
Хашаандаа Хоггүй Сайхан Амьдаръя уралдааны удирдамж Зорилго: ЦЕГ Экологийн Цагдаагийн алба Хашаандаа Сайхан Амьдаръя цахим групп хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хууль, “Хог хаягдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор хог хаягдлын аюулыг иргэд, олон нийтэд таниулах, мэдээлэл олгох, буруу дадал хандлагыг өөрчлөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх өрхийн хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Хамрах хүрээ: Хашаандаа Сайхан Амьдаръя группын бүх гишүүдэд …
-
17 June
О.Осаржамаа: Би эрх чөлөөт нийгэмд хэнд ч гай бололгүй өөрийнхөөрөө л амьдарч байна
Цахим ертөнцөд авч буй хандалтаараа дуулиан тариад буй залуу О.Осоржамаатай ярилцлаа. -Осоржамаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй. Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж …
-
17 June
Х.Оюунбаатар: Шударга ёс бол нийгмийн аливаа системийн оршихуйн үндсийг тодорхойлдог дүрэм
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатартай шударга ёс, үнэт зүйл, хүүхдийн шударга байдлын талаар ярилцлаа. -Шударга ёс, шударга байдал гэсэн ойлголтуудыг тайлбарлаж өгөөч. Хүмүүс өдөр тутмын яриандаа байнга л хэрэглэж байдаг боловч цаад мөн чанарыг нь төдий л эргэцүүлдэггүй. -Нэг өгүүлбэрээр хариулт өгөхөд төвөгтэй ойлголтууд л даа. Өнөө хэр маргаантай сэдэв хэвээр байна. …
-
17 June
Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парадад оролцох Монголын дайчид Москва хотод очлоо
Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч, цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд болох Ялалтын …
-
17 June
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр 09:14 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html
-
17 June
Загас барихаар Орхон голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ …
-
17 June
Н.Болормаа: Магтаал бол итгэл даах чадвар, урам юм
“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын бичиг хэрэг, нууцын эрхлэгч, ахмад Н.Болормааг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй алба хаагчдын нэг төдийгүй амьдралынхаа 15 жилийн холбосон. Энэ хугацаанд буюу 2005-2009 онд бичиг хэргийн эрхлэгч, 2009-2015 онд дуудлага хүлээн авагч, 2015 оноос өнөөг хүртэл бичиг хэрэг, нууцын эрхлэгчээр ажиллаж байна. –Та өглөөг хэрхэн эхлүүлдэг …
-
17 June
Нэгдүгээр хорооллын арын зам борооны ус зайлуулах шугамтай боллоо
2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд: Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, …
-
17 June
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
-
17 June
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл