Нийгэм

April, 2020

  • 15 April

    Нийслэлийн Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлалаа

    Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав. Эмнэлгийн парк шинэчлэл болон боловсон хүчний асуудлаар …

  • 15 April

    БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргаанаас ОБЕГ-т хандив хүргүүллээ

    Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 аймгийн сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө. Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд …

  • 15 April

    Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 10-70 см нимгэн байна

    Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.  Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн арван удаагийн дуудлагаар ажиллалаа.     Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 10-70 см нимгэрч  мөс харлах, …

  • 15 April

    Ч.Улаан: Мал эмнэлгийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах зорилгоор хяналтын цэгүүдэд автомашин олгож байна

    Монголын Улсын Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолоор  вакцингүй тайван бүс, вакцингүй хамгаалалтын тайван бүс, вакцинтай тайван бүсийг тогтоосон. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулан, 2018 оны 6 сарын 01-нээс хэрэгжүүлэн, Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр тууврын замд, хорио цээрийн хяналтад авах журам батлагдан хэрэгжиж байна. Тус хууль, журмыг хэрэгжүүлэх, зорилгоор орон нутагт Булганы Уртын гүүр, Архангай аймгийн …

  • 15 April

    ШӨХТГ-аас бараа, үйлчилгээний үнийг буулгахыг уриаллаа

    Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан шатахуун импортлогч компаниуд шатахууны үнээ бууруулж байгаа. Тиймээс ШӨХТГ-аас шатахууны үнэ буурч буй энэ нөхцөлд БИЗНЕС ЭРХЛЭГЧИД, АЖ АХУЙН НЭГЖ КОМПАНИ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД хандан дараах УРИАЛГА-ыг гаргажээ.  http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/blog-listing.html

  • 15 April

    “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, …

  • 15 April

    Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд урьдчилан сэргийлэх шалгалт хийв

    Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн түгээлт, зарцуулалт, чанар, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг хоёрдугаар сарын 27-оос гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийгдсэн энэхүү шалгалтад нийт 88 эм хангамжийн байгууллагыг хамруулжээ. Шалгалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр ханган нийлүүлэх чиглэлээр …

  • 15 April

    Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохойн устгал явагдлаа

    Нийслэлийн ногоон бүсэд зэрлэгшсэн нохойн тоо толгой буурахгүй байгаа талаар иргэдийн санал гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан нохой муур устгалын аж ахуйн нэгжүүдийн ажилд хяналт тавьдаг “Бид туслая” ТББ, нохой устгалын “Базаалт”, “Их булаг Атук”, “Өлтэй” ХХК-дад нохой устгуулах байршлын саналыг хүргүүлэн хяналт тавин хамтран ажиллаж байна. Зэрлэгшсэн нохой устгалын аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний дагуу Чингэлтэй дүүргийн 17, 19, Сүхбаатар …

  • 15 April

    “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа

    БСШУСЯ-ны лаборатори  Монгени цогцолбор сургууль, Авьяастан хүүхэд залуучуудыг дэмжих Монголын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” хүүхдэд зориулсан цахим гар зургийн уралдаан зарлалаа. “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ЦАХИМ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ НЭГ.ЗОРИЛГО Уралдааны зорилго: Дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд багачуудад эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох, …

  • 15 April

    ҮХЦ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтаар үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэнэ

    Энэ сарын 22-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “…сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “… …

  • 15 April

    АТГ: Хөрөнгө, орлого нь 800.0 саяас 3.0 тэрбум төгрөг хүртэл өссөн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ХОМ-ийг хянан шалгах явцдаа хөрөнгө, орлого нь хэт өссөн болон давтамжтайгаар өсөж байгаа албан тушаалтнуудын орлогын  байдалд харьцуулалт судалгаа хийж, улмаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулж хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, компанийн ногдол ашиг, хөрөнгө борлуулсны орлого нь их хэмжээтэй буюу их хэмжээгээр нэмэгдсэн байдалд нарийвчилсан хяналт …

  • 15 April

    “Маскаа зүүцгээе”challenge эхлүүллээ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-нээс 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлж байна.    Тус аяныг сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.     Тиймээс иргэн бүр үүргээ ухамсарлаж, хайртай …

  • 15 April

    Сөүлд байгаа Монголчууд чартер нислэгийн бүртгэлийг ил тод явуулахыг ЭСЯ-наас шаарджээ

    БНСУ-аас чартер нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийн бүртгэл шударга явагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй болжээ. УОК-аас эхний ээлжинд хүндэтгэн үзэх шаардлагатай хөгшид, хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхний ээлжинд татан авчирч байгаа гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл үнэндээ Сөүлд байдал огт өөр байгааг иргэд манай сайтад мэдээллээ. ГХЯ-аас БНСУ дахь манай ЭСЯ-ныхны аюулгүй байдлыг хангах үүднээс чартер нислэгт хамрагдах …

  • 15 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй  шороон болон  цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас,  зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 14 April

    Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд нутгийн төв хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Энэ хугацаанд ихэнх нутгаар …