Нийгэм

February, 2020

  • 4 February

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, …

  • 3 February

    Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг цахимаар хянадаг болно

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг  даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам  тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд бүрэн …

  • 3 February

    Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ

    Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг …

  • 3 February

    П.Эрдэнэбилэг:Г гэгч этгээд Г.Батхүү агсны ар гэрийнхнээс 15 сая төгрөг залилж авсан

    Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг “Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүүгийн хэргийг Мөрдөн байцаах албанд үргэлжлүүлэн шалгаж байна. Энэхүү хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн 13 секундийн бичлэг болон уг хэргийн гэрч байгаа тухай  олон …

  • 3 February

    Б.Амархүү: Т.Билэгжаргалыг өмөөрсөн зүйл байхгүй

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр /2020.02.02/ иргэн Б-г баривчилж буй бичлэгийг сэрэмжлүүлэг болгон олон нийтэд хүргэсэн.  Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал байсан юм. Тэгвэл хар тамхины хэрэгт холбогдож байсан дуучин Б.Амархүүгийн жүжигчин залууг өмөөрсөн утга агуулга бүхий постууд цахим орчинд тархсан юм. Харин дуучин Б.Амархүү …

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулсаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.2020 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч …

  • 2 February

    Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна

              Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна.   Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөөх их тэмцлийг удирдан манлайлж, Ардын засгийг үндэслэн байгуулсан тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр эгэл ард Дамдины гэрт мэндэлжээ. Түүнийг 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг …

  • 1 February

    “Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийн явцыг шалгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байна. Уг аяны …

  • 1 February

    Улсын болон хувийн эмнэлэгт хэвтвэл ЭМД-ын сангаас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

    Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ. Ингэхдээ  Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношны хамааралтай бүлэг, өртгийн жинг …

  • 1 February

    Жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхины хэргээр баривчилжээ

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан цахим хуудсандаа нэгэн иргэнийг баривчилж буй бичлэгийг дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулсан ба эх сурвалжийн мэдээлснээр бичлэг дээрх эрэгтэй нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Т.Билэгжаргал нь өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард …

  • 1 February

    Ухань хотод тусгаарлагдсан 31 монгол оюутан эх орондоо ирлээ

    Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ. Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн …

January, 2020

  • 31 January

    Гал түймрийн аюулаас 126 хүний амь насыг авран хамгааллаа

    Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Өнгөрсөн оны мөн …

  • 31 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэвхжил дэгдэлтийн үед эмнэлгээс эмчлэгдэж гарсан, мөн түргэн тусламжийн дуудлага өгсөн 0-5 насны хүүхдийг гэрээр очиж үзэх, өрхийн гэрийн эргэлтийг сайжруулах талаар НЭМГ-ын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө. Түүнчлэн шинэ коронавирусын шинэ хэв шинжээр үүсгэгдсэн …

  • 31 January

    Уханьд байгаа 31 оюутныг маргааш авчрахаар боллоо

    БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ. Тэгвэл БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ. Монголоос МИАТ компанийн тусгай үүргийн онгоц маргааш хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна.  Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах юм. http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

  • 31 January

    МИАТ компани Бээжин, Хонконгийн зарим нислэгээ цуцаллаа

    Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа. Нислэг цуцалсантай холбоотойгоор зарим хэвлэлд ташаа мэдээлэл гарсан тул МИАТ мэдээллийг тодруулан, өчигдөр /2020.01.30/ албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.  МЭДЭГДЭЛ  Зарим мэдээллийн хэрэгслээр бүх нислэгээ цуцласан гэх ташаа мэдээлэл явж байгааг анхаарна уу. МИАТ компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар …