Нийгэм

March, 2020

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …

  • 10 March

    Ч.Улаан: Хүнсний зах, дэлгүүрүүд хаагдахгүй

    Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр хүнсний хангамжийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.  Тэрбээр “Бий болсон нөхцөл байдалд балмагдах нь эрсдэлтэй. Ялангуяа хүнсний асуудалд туйлын шуурхай бөгөөд үнэн зөв мэдээлэл хүргэх нь чухал байна. Өнөөдөр хүнсний зах, сүлжээ хаагдахгүй. Тэр битгий хэл орон нутаг болон импортоор орж ирэх хүнсний асуудалд ямар ч хориг байхгүй. Графикийн дагуу хийгддэг, хүнсний хангамж хэвийн үргэлжилнэ.  …

  • 10 March

    Хүнс, ахуйн барааны худалдаа, халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудыг түр зогсоолоо

    Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Үүнд: -Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр -Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн …

  • 10 March

    Гуравдугаар сарын 16 хүртэл бүх шүүх хурлыг цуцаллаа

    Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар Коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион …

  • 10 March

    Шүүх хуралдааны танхимд коронавируст халдвар тархах өндөр эрсдэлтэй байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд 2020.03.10-ны өдөр хүсэлт хүргүүлэв. Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах асуудлыг Улсын онцгой комиссоор яаралтай хэлэлцүүлж, нэн даруй шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөс хүслээ. Түүнчлэн ариутгал, …

  • 10 March

    Хүний эрхийн Үндэсний комиссоос уриалга гаргалаа

    Шинэ төрлийн коронавирус “Covid-19”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байж болох бүхий л арга хэмжээг түргэн шуурхай авч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье. Хүн бүр амьд явах эрхтэй. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх эрхтэйн нэгэн адил эрүүл …

  • 10 March

    П.Цагаанхүү:Халдвар авсан иргэн Ариг, Веранда ресторанаар үйлчлүүлсэн байна

    Монгол Улсад коронавирусний анхны халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга П.Цагаанхүү нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дарга П.Цагаанхүү “Өглөөний 04:00 цагаас эхлээд тухайн хүний явсан газрыг тодорхойлох ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, ЭМЯ, ХӨСҮТ-ээс тодорхой ажлууд үргэлжилж байна. Халдвар авсан тухайн иргэн нь энэ сарын 2-нд ирээд Баянгол зочид буудалд байрласан. Мөн ойролцоо байрлах Ариг, Веранда гэх …

  • 10 March

    Филипп Мэрлин:Монголд тусгаарлагдсан халдвартай иргэний аюулгүй байдалд санаа зовж байна

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц Улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга …

  • 10 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 9 March

    “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу нийслэлд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж байна

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу шинэ коронавируст (COVID-19) халдвар нийслэлийн хэмжээнд тархах эрсдэлийн үнэлгээг хийж байна.   Үнэлгээний ажлын хэсэгт ОБЕГ, НОБГ, НЗДТГ, НМХГ, НЭМГ, НМЭГ, НХХААГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн статистикийн газар, боловсролын газар, нийтийн тээврийн үйлчилгээний газар, мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв,  Мэдээлэл шуурхай удирдлагын төв, ХӨСҮТ, ЗӨСҮТ, …

  • 9 March

    “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын гишүүд 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т гардуулан өглөө

    “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ болон Ирланд улсад ажиллаж амьдарч байгаа иргэн А.Бор, А.Гантулга нар хандивын аянд нэгдлээ. “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ нь 21 аймагт салбартай бөгөөд салбарын гишүүдийн хүрээнд “Сэтгэлийн хандив” аяныг өрнүүлсэн байна. Тус аянд нэгдсэн Хөвсгөл, Булган, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр, Архангай, Багануур, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар салбарын гишүүдээс цугларсан 2 сая төгрөгийн мөнгөн хандивыг …

  • 9 March

    ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн теле хичээлийн цагийн хуваарь

    ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар хүргэж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролын /цэцэрлэгийн/ хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн энэ долоо хоногийн /2020.03.09-13/ хуваарийг хүргэж байна. Энэ долоо хоногт агуулга нөхөх шинэ хичээл цацагдах тул теле хичээлдээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас …

  • 9 March

    Хотын дарга үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр /2020.03.08 / нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг нарыг үл хайрхан ажилладаг үйлчилгээний ажилтан эмэгтэйчүүдийн төлөөлөлд Хотын даргын хувиар  мэндчилгээ дэвшүүлж, сарнай цэцэг бэлэглэжээ. Тэрбээр “Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Та бид бага наснаасаа эхлэн энэ л өдрийг эмэгтэйчүүдээ, ээжийгээ, эгч, …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 2020 оны 03 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 7 March

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна

    Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан тус улсад туслах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөж эхэлсэн. Энэхүү дансанд цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байна. Улс төрийн намууд, төрийн …