Япон улсаас захиалсан коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг өчигдөр/2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс хүлээн авчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдварыг өвөрмөцөөр оношлох боломжтой оношлуурийг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авлаа. Шуурхай ажиллаж оношлуурийг хүлээн авснаар үгүйсгэх, баталж нотлох шаардлагатай халдварын сэжигтэй тохиолдлуудыг тогтоох …
Нийгэм
January, 2020
-
28 January
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, …
-
27 January
Хот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрээр дараах асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан.БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус …
-
27 January
Төрийн ордонд “Цагаан сарын үзэсгэлэн” худалдаа болж байна
“Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяны нээлтийн худалдааг Төрийн ордоны ажилтан, албан хаагчдад зориулан өнөөдөр зохион байгуулж байна. Цагаан сарын баярыг угтан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, урд хөршид шинэ төрлийн коронавирүс хурдацтай тархаж, олон зуун хүн халдварлаад байгаа энэ үед гадагшаа чиглэх иргэдийн хөдөлгөөн, мөнгөн урсгалыг сааруулах зорилгоор энэхүү худалдааг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд 140 гаруй үйлдвэрлэгчид оролцож, үйлдвэрийн …
-
27 January
14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 …
-
27 January
“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно
Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг талуудын оролцоотойгоор хэрхэн шийдэж болох гарц, боломжуудын талаар эрэлхийлдэг “Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” арга хэмжээг хоёрдугаар сарын 07-нд Корпорейт конвеншн центрт зохион байгуулна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан …
-
27 January
Кембриджийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлнэ
Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн …
-
27 January
Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагааг гэрээт хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болгов
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрлээ. Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж …
-
27 January
“Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс МУИС, Нагоя их сургуулийн “Резилиенс” хамтарсан судалгааны төв, Японы Хоосоо их сургуультай хамтран “Иргэн төвтэй гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймагт “дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй томоохон хэмжээний байгалийн гаралтай гамшгийн талаар мэдлэг, ойлголтыг сайжруулах” төслийг Японы Нагоя их сургууль …
-
26 January
С.Амарсайхан: Томоохон захуудыг шаардлагатай тохиолдолд түр хаана
Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргалаа. Мөн Коронавирус тархсан газар нутаг …
-
25 January
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм. ✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;✅ Мах, өндөгийг гүйцэд болгож …
-
25 January
“Шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх” сургалтыг эмч, ажилтнуудад зохион байгууллаа
Монгол улсын Шадар сайдын 2017 оны 08 тоот албан даалгавар, ЭМСС-ын 2015 оны 242 тоот тушаал, ЭМС-ын 2020 оны 1дүгээр сарын 22-ны өдрийн 19 тоот албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлэн бэлэн байдлыг хангах, шинэ кронавирүсийн өвчлөлийн талаарх дэлхийн мэдээ, болзошгүй эрдслээс сэргийлж бэлэн байдлыг хангах, шинэ коронавирүсээс урьдчилан сэргийлэх халдвар хамгаалал, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, сорьц авах, тээвэрлэлт, халдвар хамгааллын хувцсыг …
-
25 January
Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа
Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм. Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд …
-
25 January
Сургууль, цэцэрлэг хаагдах хугацаанд багш нарын цалинг хэвийн олгоно
Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан билээ. Шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүд дагаж мөрдөн, телевиз, радио, цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдах юм. Сургууль, цэцэрлэг амрах энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг бүрэн олгоно гэж Сангийн …
-
25 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл