Нийгэм

March, 2020

  • 5 March

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10 мянган маск хандивлалаа

    Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус буюу COVID-19 вирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байна. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээлгэн өглөө. Дараах аймгууд орон нутгийнхаа эрүүл мэндийн газар болон аймгийн онцгой комисст хүлээлгэн …

  • 5 March

    БНСУ-д амьдарч буй монгол иргэд визээ цахимаар сунгуулах боломжтой болжээ

    БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн сунгах тухай нэмэлт мэдээллийг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас өглөө. 1. Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Иммигрэйшнтэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 …

  • 5 March

    Эрчим хүчний салбарын ажилчид 315 сая төгрөгийг УОК-т хандивлалаа

    Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн инженер техникийн ажилчин, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.  Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. Энэ үеэр Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын …

  • 5 March

    АТГ-аас Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Х.Баделхан нарын сайдад зөвлөмж хүргүүлжээ

    Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал хангалтгүй байгаа нь авлигын эрсдэлийн нэг хүчин зүйл болж байгааг Авлигатай тэмцэх газраас жил бүр зохион байгуулдаг Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын эрсдэлийн үнэлгээний үр дүнгээс харагддаг. Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Монгол Улсын 2020 …

  • 5 March

    Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

    Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн байгууллагууд, их дээд сургууль, боловсролын салбарын ажилтан албан хаагчид, төрийн өмчит компани, аж ахуй нэгж, иргэд малчид, төрийн бус байгууллагууд нэгдэж мөнгөн болон бараа, бүтээгдэхүүний хандив өргөсөөр байна. Өчигдөр зарим байгууллагын хандив тусламжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Бригадын генерал Г.Ариунбуян нар …

  • 5 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 2020 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан …

  • 4 March

    Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр 2,256 тээврийн хэрэгсэл, 6,647 иргэн нэвтэрчээ

    Өчигдөр /2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч  ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. Хот хоорондын хөдөлгөөн 2020 оны 03  дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06:00 цагаас нээгдэж …

  • 4 March

    Япон Улсад оршин суух хугацаа нь дуусаж буй Монгол иргэдийн “J” визийг 15-30 хоног сунгахаар болжээ

    Коронавирусийн “COVID-19” тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс нь 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл түр хугацаагаар цуцлаад байгаа билээ. Засгийн газрын хуралдаанаас Япон Улсад түр болон урт хугацаагаар оршин суугаа монгол иргэдийн визийн хугацааны асуудлаар японы талтай …

  • 4 March

    Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

    Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд …

  • 4 March

    Австрали улсад оршин суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

    БНХАУ-ын Ухань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараар 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 10:00 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт 93,095 (+2203) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 50,819 (+2850), нас барсан 3,202 (+85) хүн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас авна уу. Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Австрали дахь коронавирусаар халдварласан хүний тоо 2020 оны 2 дугаар …

  • 4 March

    С.Амарсайхан:“Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад таатай байх болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын …

  • 4 March

    “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. -Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг нормативын дагуу олгодоггүй, инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэггүй бөгөөд …

  • 4 March

    Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 …

  • 4 March

    “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна. Өнөөдөр “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа. “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас …

  • 4 March

    3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй

    Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!! Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn …