Нийгэм

December, 2019

  • 26 December

    Пиротехникийн хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа

    Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар хүргэсэн юм. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын …

  • 26 December

    ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт Авто замчид аа! Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн …

  • 26 December

    Ой тогтоолтын тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон яамны бусад удирдлага соробан сампингийн Олон Улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.  Камбож улсад зохион байгуулагдсан түргэн цээж бодолтын олон улсын тэмцээнд Монгол Улсаас “Тояа” академийн 83 сурагч, 13 багш оролцож 41 улсын 4000 гаруй хүүхэдтэй өрсөлдөн багийн дүнгээр нэгдүгээр байр …

  • 26 December

    “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны 10 авъяаслаг хүүхдүүд “Оны онцлох хүүхэд”-ээр тодорлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардууллаа.2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Мөн Нийслэлийн Сүхбаатар …

  • 26 December

    “Үнэт металл худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо

    Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуулийн 10.1 дэх хэсэг, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 22  дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон иргэний хуулийн холбогдох хэсгүүдийг үндэслэн “Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ”-г Худалдагч талын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани, Худалдагч тал болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани, нөгөө талаас буюу Худалдан авагч тал болох …

  • 26 December

    Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэглээнд зориулж 20,000 тонн мах нөөцөлнө

    Засгийн газрын шийдвэрээр нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөхөөр болжээ. Үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов. Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын …

  • 26 December

    Мөсөн хотхон нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өчигдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, …

  • 26 December

    Төв талбайн “Мөсөн коток”-т иргэд үнэ төлбөргүй гулгах боломжтой

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, иргэд олон нийт оролцов. Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд …

  • 25 December

    Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

    “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах шийдвэрийг Засгийн газар гаргав. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 …

  • 25 December

    Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав. Ноён Кобаяши Хироюки Монгол Улсад гурав дахь удаагаа Элчин сайдаар томилогдон ирж байгаа бөгөөд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн …

  • 25 December

    У.Хүрэлсүх: Эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн, сайн хүмүүс болоорой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг …

  • 25 December

    С.Амарсайхан: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан. Тус нэгтгэл нь  нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, …

  • 25 December

    Д.Сүхбаатарын талбайн “Мөсөн коток” өнөөдөр нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр …

  • 25 December

    НӨАТ-ын урамшууллыг ирэх оны I улиралд олгоно

    2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд багтаан олгохоор болжээ. Иймд ebarimt системийн хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг Татварын ерөнхий газраас сануулав. Түүнчлэн 2019 оны төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул энэ хугацаанд амжиж баримтаа бүртгүүлэхийг анхаарууллаа.