Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.02-03/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирсон байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн …
Нийгэм
November, 2019
-
4 November
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд I LOVE UB мэтгэлцээний тэмцээнийг хөтөлбөрийн оролцогчдын дунд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулж дууслаа. Тус тэмцээн нь: Хотын соёлыг төлөвшүүлэхэд зөрчлийн тухай хуулиас илүү хувь хүний ёс суртахууны байдал нөлөөлнө.Зам …
-
4 November
Сайжруулсан түлшинд хийсэн гадаад, дотоодын шинжилгээний дүнг танилцууллаа
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой …
-
4 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшиж, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …
-
3 November
Хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой
Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна. ХЭЛ БА ХЭЛНИЙ ӨНГӨР Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, …
-
3 November
Хот руу их хэмжээний тарвага оруулахыг завджээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 …
-
3 November
Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байртай боллоо
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэгвэл аравдугаар сарын 30-ны өдөр Үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц …
-
3 November
БНХАУ-ын 783 иргэнийг албадан гаргалаа
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулсан билээ. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс …
-
3 November
УИХ-ын дарга Хил, гаалийн удирдлагуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ
Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнгөрсөн мягмар гарагт /2019.10.29/ UNION building”, “Амар”, “Кентавр” зэрэг таван зочид буудлаас БНХАУ-ын 800 гаруй иргэнийг баривчилсан билээ. Гүйцэтгэх ажиллагааны үеэр хэргийн газраас гар утасны 10 мянга гаруй сим карт, 1000 орчим өндөр үзүүлэлттэй компьютерыг эд мөрийн баримтаар хурааж авсан юм. Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 1-ны …
October, 2019
-
31 October
Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо
Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм. Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач …
-
31 October
ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завджээ
Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор …
-
31 October
МИАТ ТӨХК, Корэйн эйр компанийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд энэ оны нэгдүгээр сард хийсэн Агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсэн билээ. Үүний дагуу хоёр орны хоорондын агаарын тээврийн зах зээлийг хөгжүүлэх, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, өрсөлдөх чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь БНСУ-ын “Корэйн Эйр” компанитай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, “Корэйн Эйр” …
-
31 October
Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23-р гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Хан дөлгөөн ХХК, Энх амгалан христийн цуглаан, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Тавин ус, Ану сервис, Галуут Мандал ХХК-ууд …
-
31 October
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, …
-
30 October
Д.Түвшинтөр: 30 хоногийн визээр ирсэн жуулчид Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгэл хийлгэдэггүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрөөс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. –Өчигдөр болсон гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаар товч мэдээлэл өгөөч. Танай байгууллага тус ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ? -Тагнуул, цагдаагийн байгууллагын шалгалтад манай Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч нар хамтарч оролцон паспорт бичиг баримтын шалгалтыг хийсэн. -Өнөө өглөө авсан мэдээллээр 600 гаруй иргэний паспортыг шалгалтад хамруулснаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл