Нийгэм

May, 2019

  • 17 May

    У.Хүрэлсүх: ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж буй хувь нэмэр жилээс жилд нэмэгдэж байна

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа …

  • 17 May

    Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт буцаав

    ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.17/ боллоо. Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дуусч, шүүхээс хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Уг шүүх хурал өнөөдрийг хүртэл таван удаа хойшилсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан учраас шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод …

  • 17 May

    Арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх талаар хэлэлцлээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр   “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг /2019.05.16/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино. …

  • 17 May

    Амралтын өдрүүдэд “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа” болно

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед …

  • 17 May

    Маргааш унадаг дугуйтай парад болно

    “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн …

  • 17 May

    Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал,  Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, …

  • 17 May

    Өөрсдийн амьдарч буй орчноо эдгээр залуус шиг нэгдэж ногоон, эко болгоцгооё

    Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Тэгээд ч мод, ногоон байгууламж нь цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх нэгэн үндэс юм. Тиймээс залуус эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өөрийн санал санаачлагаар амьдарч, хөдөлмөрлөж буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох үйлсэд нэгдэж байна.  Энэ санаачлагыг хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл бол Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр …

  • 17 May

    “Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа

    Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник,  технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал  доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл  мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг …

  • 17 May

    Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бага насны хүүхэд болон ганц нэгээрээ яваа иргэдийг хутга тулган дээрэмддэг гурван этгээдийг баривчилжээ. Тодруулбал, дээрх этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зочид буудалд орогнож байхад нь илрүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн, …

  • 17 May

    ЭМЯ-ны хоёр мэргэжилтэнг цагдан хорьжээ

    АТГ-аас тавдугаар сарын 15 буюу өнгөрөгч лхагва гаригт нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Ингэхдээ тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж.  

  • 17 May

    Налайхын чиглэлд рэйлбус явуулж эхэлжээ

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн юм. Зам хаасан ч иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нийтийн тээврээр зорчуулахын тулд энэ сарын 15-наас Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ. Рэйлбус Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан өртөө, Туул зөрлөг, …

  • 17 May

    Монгол Ардын Намын удирдлагууд ЭХЭМҮТ-ийн хашаанд 100 мод тарив

    Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хашаанд 40 гацуур, 60 улиас нийт 100 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар болон энэ өдрүүдэд “Буян-Ухаа” …

  • 17 May

    ЮНЕСКО банштай, борцтой, будаатай цайны жорыг шилдгээр шалгаруулжээ

    ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газруудын “тогтвортой” хоолны жорын нэгээр монгол жор шалгарлаа. 2019 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө …

  • 17 May

    ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

    Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дэд даргаар томилжээ. Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй, 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай …

  • 17 May

    Уран хатгамалч Д.Уранчимэг “Өвлөн уламжлагч” медаль гардууллаа

    Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Монгол Улсын уран хатгамалч, өндөр настан Д.Уранчимэгт “Өвлөн уламжлагч” медаль гардууллаа. Уран хатгалмалч Д.Уранчимэг нь хатгамал, зээгт наамлаар урлах уламжлалт аргыг шавь сургалтаар өвлүүлж ирсэн ба 2018 онд “Нүүдэлчин монгол” Соёлын биет бус өвийн их наадмаар “Зан үйлийн өргөө”-нд уран хатгамалын өвийг сурталчилж ажилласан хөдөлмөрч ахмад юм.