Нийгэм

August, 2019

  • 16 August

    Хөгц үүссэн иогуртыг лабораторийн шинжилгээнд хамруулжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт  өнөөдөр  хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар Альпенгурт йогуртын гадна талаар хөгц мөөгөнцөр үүсэж тогтсон байдалтай худалдаж байсан зөрчил илэрсэн байна.  Уг мөөгөнцөр илэрсэн йогурттай ижил нэрийн 15 ширхэг тарагийг НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

  • 16 August

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж гаргахаар шийдвэрлэв

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар 2019 оны эхний хагас жилд Монгол Улсын  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг хэлэлцэв. …

  • 16 August

    Нүүрээ нууж, хар хувцас өмссөн хүн шүүгдэгч байсан уу

    Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын газрын дарга Б.Хурц нарын есөн хүнийг тав дахь өдрөө шүүж байна. Тодруулбал Б.Хурцаас гадна Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. Хурлын дөрөв дэхь өдөр буюу өчигдөр …

  • 16 August

    Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/772 дугаар захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн …

  • 16 August

    Үер, усны аюулаас сэрэмжлээрэй

    Үер усны үед хоол хүнсээ бохирдохоос сэргийлэх Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байх Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдрил, гуу жалга, …

  • 16 August

    Роман Бинюков: Монголын танкчид чансаагаа ахиулж, оролцогч орнуудад айдас төрүүллээ 

    ”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Монгол Улсын шигшээ багийн танкчидын хувьд энэ жил өмнөх амжилтаа ахиулсан амжилттайгаар уралдаанаа өндөрлөлөө. Тодруулбал эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай учраа тааран уралдаж хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Энэ сарын 12 –ны өдөр болсон хагас шигшээ уралдаанд …

  • 16 August

    НОСК: Сонгон шалгаруулах ажлыг шударгаар зохион байгуулж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

    “Нийслэлийн орон сууцны корпораци” 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийг явуулсан. Бүртгэлийн хугацаанд иргэд регистрийн дугаарын нэг орон зөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн.  Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил тодоор мэдээлсэн. Тэдгээр иргэд нь мэдээллийн зөрүүтэй, алдаатай бүртгэл хийсэн учраас сонгон шалгаруулалтаас хасагдсан. Тиймээс албаны эх сурвалжийн …

  • 16 August

    Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой

    Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил эхэллээ.  Энэ онд улсын хэмжээнд сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байгаа юм байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 хувь авах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын …

  • 16 August

    Онцгой байдлын байгууллага эрэн хайх ажиллагаанд эрэлч нохой ашиглах боломжтой боллоо

    Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа. Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилжээ. Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын …

  • 16 August

    Б. Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал  өнөөдөр /2019.08.16/ тав дахь өдрөө Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг …

  • 16 August

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ 

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: 5, 19, 21, 22, 27-р хороо Цайзын 1-59, Ганц худгийн задгай, Жамсран уулын ар, өвөр, Алтан өлгийн 20-36, баруун Алтан өлгийн 20-37, зүүн Алтан өлгийн 1-12, Дарь эх, Монелийн 5-53, ХААИС, Дэнжийн …

  • 16 August

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад нутгаар дулаарна. 2019 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 15 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ

    Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан. Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан …

  • 15 August

    Монголын эзэнт гүрний үед холбогдох цоо шинэ олдворууд илэрчээ

    Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх …

  • 15 August

    Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхааруулж байна

    Байгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна. Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал,  50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын …