Нийгэм

August, 2019

  • 15 August

    Эхний долоон сард нялхсын эндэгдэл 1.6 хувиар буурчээ

    Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7%-аар нэмэгдсэн. Мөн амьд төрсөн хүүхэд 359 (0.8%)-өөр нэмэгджээ.  Харин энэ оны долдугаар сард 6,876 эх амаржиж, 6,947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540 (8.5%)-өөр, амьд төрсөн хүүхэд 560 (8.8%)-аар өссөн явдал байв. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны …

  • 15 August

    Өчигдөр орон нутгийн замд гурван хүн амь насаа алджээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.08.14/ нийт 311 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 236 дуудлага иржээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтжээ. Харин орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүгд онхолдох байдлаар бүртгэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 14-ны өдрийн 06:10 …

  • 15 August

    Гэмт хэргийн улмаас 711 хүн нас баржээ

    Энэ  оны эхний долоон сарын байдлаар  нийт 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2087 Хүүхэд оролцсон гэмт хэрэг 515 Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734 Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044 Гэмт хэргийн улмаас 5200 иргэн гэмтэж, 711 иргэн нас барж, 130.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлын 27.4 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлсэн байна. 2019 оны эхний …

  • 15 August

    Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг эхлүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар  тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иж бүрэн шалгалтыг НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулах юм. Шалгалтаар …

  • 15 August

    27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ

    2014 оноос хойш БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон Samsung electronics хамтран “Ухаалаг анги” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дээрх байгууллагуудаас 2.2 тэрбум вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол Улсад нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ. Ингэснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байгаа юм. БМДИ-ийн захирал Ж.Болормаа: …

  • 15 August

    МХЕГ: “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар өчигдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо. Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав. Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон …

  • 15 August

    Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төслийн хэлэлцүүлэгт оролцох эцэг, эхчүүдийг бүртгэж байна

    Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлэг наймдугаар сарын 16-ны Баасан гарагт 14:00 цагт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг давхарын хурлын зааланд болно. Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёр талд хамааралтай тул эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тодруулбал, манай улсад хамгийн сүүлд 2013 онд сурагчийн дүрэмт хүувцасны загварын баримт бичиг батлагдсан. …

  • 15 August

    Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг хүлээн авлаа 

      Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр “Еврофарм” ХХК-ий нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр  боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах …

  • 15 August

    Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн анхааралд

    Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулах юм байна. Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч …

  • 15 August

    Б.Хурц нарын шүүх хуралд сүүлийн гэрч мэдүүлэг өгч байна

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал дөрөв дэх өдрөө өнөөдөр /2019.08.15/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг …

  • 15 August

    Б.Хурц нарын шүүх хурал үргэлжилж байна

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал дөрөв дэх өдрөө өнөөдөр /2019.08.15/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны …

  • 15 August

    С. Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй

    Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын …

  • 15 August

    Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх 10:30-17:00 цагт БЗД 16, 19-р хороо 16-р хороолол Да хүрээ 66/Ё, 39/А, Б, В, 43/А, Б, В, СОТ 3, Тамирчины 1-6, ТЭЦ 3-ын байрууд, Грийн апартментын 1-5, 39-р байрууд,  Газарчин, Шархадны 1-4, Алтан өлгийн 13-19-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор …

  • 14 August

    Б.Жавхланбаяр: Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд 49 оролцогч оролцож байна

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.14/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2019.08.14/ Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын …

  • 14 August

    Гадаадын иргэн, харьяатын газар Ш.Эрдэнэбатын тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлэв

    Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай. Энэ удаад Захиргаа,удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбатын тавин насны тэмдэглэлт ой тохиож буйтай холбогдуулан байгууллагын дэд дарга Д.Түвшинтөр хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга, дурсгалын зүйл гардууллаа. Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, …