Нийгэм

April, 2019

  • 25 April

    Ирэх сарын 1-ээс визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэхээр боллоо. Тодруулбал, Олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг ирэх сарын 1-ээс нэвтрүүлнэ. Гадаадын иргэн, харьяатын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээний шат …

  • 25 April

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00-09.30 цагт нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, иргэд гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэх дуут дохиогоор түр цугларах аюулгүй талбайд цугларан дадлага, сургуульд идэвхтэй хамрагдаж байна. Дадлага сургуультай холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үеэр Тээврийн цагдаагийн албаны 390 гаруй алба хаагчид 400 орчим цэгт хамгаалалт, зохицуулалт хийж …

  • 25 April

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн  аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, …

  • 24 April

    Улаанбаатар хотод онц хүнд нөхцөл байдал үүсгэсэн газар хөдлөлт болвол яах вэ?

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургуулийн хоёр дахь цагийн байдлыг нийслэлийн ЗДТГ-ын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 15.10 цагт илтгэлээ. -Өглөө 11.00 цагт Улаанбаатар хотын орчимд буюу Богд уулын зүүн тал, Хүрэлтогоотын аманд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдөллөө гэсэн эхний цагийн байдлыг мэдээлсэн. Харин өдгөө нөхцөл байдал нэлээд хүндэрч, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр газар хөдлөлтийн гамшигт …

  • 24 April

    Команд штабын дадлага сургууль цагийн байдалд бэлэн эсэхээ шалгаж байна

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль үргэлжилж байна. Газар хөдөлж, гамшиг тохиолдсон үед холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаар болон нөхцөл байдлыг хамтын хүчээр яаж даван туулах тухай энэхүү дадлага сургуулиар туршиж байгаа юм. Дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүллээ. Цагийн байдалд …

  • 24 April

    Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

    Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтад нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус болон бусад …

  • 24 April

    Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих саналыг прокурорт хүргүүлээд байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнөөдөр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. Б.Хурцыг цагдан хорьсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр” Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг …

  • 24 April

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой …

  • 24 April

    ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас тайлбар авч байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас  тайлбар авч байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагаанд оролцсон тагнуулын  ерөнхий газрын хоёр, ШШГЕГ–ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг энэ хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.

  • 24 April

    Өнөөдрөөс эхэлж гурван өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

    Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд зам хаана. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-нөөс буюу өнөөдрөөс эхэлж 26 хүртэл …

  • 24 April

    Хэрэглээний усны үнэ тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ

    Нийслэлийн зургаан дүүрэг дэх өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болов. Улаанбаатар хотын хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус есөн мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгджээ.  Харин Налайх дүүргийн хэрэглэгчийн нэг литр усны тарифыг ахуйн хэрэглээнд …

  • 24 April

    Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр  Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа. Хурандаа генерал С.Лувсангомбо нь өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд 1971-1972 оны хооронд Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг (одоогийн нэршлээр хотын дарга) хашиж байсан юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмрийг хотын …

  • 24 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, …

  • 24 April

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

  • 23 April

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

    ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм. Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг …