Гадаад мэдээ

June, 2020

  • 11 June

    Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө

    АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.  Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …

  • 11 June

    Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

    Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …

  • 10 June

    Герман улсаас АНУ-ын 9500 цэргийг гаргах тушаалыг Д. Трамп өгчээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргүүдийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг Ангела Меркел болон Д.Трамп нарын зөрчилтэй холбоогүй гэж албаны хүн мэдээлж байна. Харин Польшийн ерөнхий сайд энэ завшааныг ашиглан өөрийн газар нутаг дахь АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Германд байрлаж байгаа АНУ-ын цэргийн гуравны нэг орчмыг буюу 9,500 цэргийг тус улсаас …

  • 9 June

    Ухань хотод “Тэнгэрийн галт тэрэг”-ийг амжилттай туршлаа

    Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Ухань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгддэг дүүжин вагоныг энэ сарын 4-ний өндөр амжилттай туршин ажиллуулжээ. Тус вагон нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгддэг замд ажиллах аж. Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж.  Мөн нэг бүхээгт нь 300-400 …

  • 9 June

    Хятад-Оросын байгалийн хийн хоолойн барилгын ажил явагдаж байна

    Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугамын барилгын ажил сүүлийн өдрүүдэд Хятад улсын нутаг дэвсгэрийн хэсэг дэх Хэбэй мужид явагдаж байна. Энэ сарын 6-ны өдөр тус мужийн Луань голын дээгүүр Оросоос орж ирэх байгалийн хий дамжуулах хоолой тавих барилгын ажлын эрчимтэй явагдаж буй талаар хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугам нь Оросын зүүн Сибириэс хий …

  • 8 June

    Пакистани улсад халдварын тохиолдол 100,000 давлаа

    Пакистан улсад дараалан хоёр өдөр Covid19-ийн тохиолдол 5000-аар нэмэгдсэнээро үндэсний хэмжээнд халдварын тоо ь100,000-аас давлаа. 37,000 гаруй тохиолдол Синд, Пенжаб үндэстнээс илэрсэн нь нийт ачааллын дөрөвний гурав орчим хувийг эзэлж байна. Нас барсан хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа нь эмнэлгүүдийн ачааллыг улам нэмэгдүүлж ачааллаа дийлэхгүй байдалд хүрэх вий хэмээн болгоомжилж байна.  Пакистани улсад нийт 2,032 хүн нас барсан гэж орон …

  • 8 June

    БНХАУ Covid19-ийн халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна

    БНХАУ-ын зүүн хойд нутгийн Зилинь мужийн эрх баригчид шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зарласан халдварт өвчний аюулын дунд түгшүүрийг доод түвшинд болгож буурууллаа. Ингэснээр тус улс халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна. Тус мужийн Зилинь хотын Фэнмань дүүргийн аюулын түвшнийг өндөр түвшнээс доод, Чанъи, Чуаньин дүүргийн аюулын түвшнийг дундаас доод түвшинд болгож бууруулжээ. …

  • 6 June

    Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ

    Бразилд коронавирусээр халдварласны улмаас нэг хоногийн дотор 1005 хүн нас барж, нас барсан тохиолдол 35 мянга давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Эрх баригчдынх нь мэдээллээс үзвэл, Бразилд халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 30830-аар нэмэгдсэнээр халдварын нийт тохиолдол 645771 болсон байна. Цар тахал дэгдсэнээс хойш 35026 хүн нас баржээ. Нэг хоногийн өмнө тус улсад коронавирусний халдварын …

  • 5 June

    Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана

    White House on deep blue sky background in Washington DC, USA. АНУ-ын нийслэл Вашингтон хотод эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа тул Цагаан ордны цогцолборын эргэн тойрон дахь гудамж талбай зургадугаар сарын 10 хүртэл олон нийтэд хаалттай хэвээр байна гэж АНУ-ын Нууц албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдэгдэв. “АНУ-ын Нууц алба хотын цагдаагийн газартай хамтран Цагаан ордны цогцолбор болон түүний эргэн тойрон дахь …

  • 3 June

    Ухань хотын бүх оршин суугчдыг Covid19-ийн шинжилгээнд хамруулав

    БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын 10 сая орчим оршин суугчыг 19 хоногийн дотор COVID-19 халдварын шинжилгээнд хамруулжээ. Тус хотод  тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 01 хүртэл 9,899,828 хүнд шинжилгээ хийсэн байна. Хэвлэлийн бага хурлаар “Huazhong” шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Лу Зушуний мэдээлснээр Ухань хотын оршин суугчдад хийсэн шинжилгээнээс “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол илрээгүй байна. Харин халдварын шинж тэмдэггүй 300 …

  • 2 June

    Жорж Флойдыг гадны нөлөөтэй амиа алдсан гэсэн дүгнэлт гаргажээ

    Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсний үр дүнд тэрбээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ. Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна. Албан ёсоор түүний үхлийн шалтгааныг тодорхойлохдоо “цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь …

  • 1 June

    Вашингтоны Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраажээ

    Жагсагчид тавдугаар сарын 31-нд буюу өчигдөр Жорж Флойд нас барсныг эсэргүүцэж АНУ-ын Вашингтоны Цагаан ордны ойролцоо жагссан.  Хэд хэдэн газар гал түймэр гарсаны нэг нь түүхэн Гэгээн Жонны сүмийн ойролцоо, нөгөө нь цэцэрлэгт хүрээлэнгийн захад байрлах олон нийтийн байгууламжийн барилгад гарсан байна.  Вашингтоны гал түймэртэй тэмцэх газар Гэгээн Жонны сүмд гарсан галыг унтраасан гэж твиттер хуудсандаа мэдэгдэв. Тус сүм нь …

May, 2020

  • 29 May

    Сингапур улс бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгохоор болжээ

    Сингапур улсын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрийн тунгалаг гялгар  хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад …

  • 29 May

    Японд Covid19-ийн халдварын тохиолдол гурван өдөр дараалан нэмэгджээ

    Японд коронавирусний халдварын шинэ тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Пүрэв гаргийн байдлаар 63 тохиолдол шинээр илэрсний 15 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн гэж мэдээлжээ. Халдвар авсан нийт хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 17471-д хүрсэн байна. Коронавирусний халдвар …

  • 28 May

    Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв

    БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи болон ОХУ-ын Алс Дорнодын их сургуулийн мэргэжилтнүүд “Цар тахлын нөхцөл дэх Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас” сэдвээр онлайн семинар зохион байгууллаа.   Уг арга хэмжээг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн ОХУ, Зүүн Европ болон Төв Азийн хүрээлэнгийн захирал Сунь Жуанжи хөтлөн явуулж, Хятад, Оросын хэд хэдэн мэргэжилтэн илтгэл тавьжээ. Шинэ коронавирусний цар тахал нь олон улсын улс …