Америкийн Техас мужийн Бриа Бауманн охин “CLOVES syndrome”-той төрсөн байна. Энэ нь нэн ховор төрлийн өвчин бөгөөд дэлхий дээр ийм 200 хүн байдаг аж. Биеийн хаана ч хавдар үүсч болдог аюултай. Өнөөдөр хүртэл түүнийг амьд байлгахын тулд чадварлаг эмч нар 38 хагалгаа хийсэн. 14 сартай байхад нь хийсэн хагалгааны дараа маш хүнд байдалд байсан бөгөөд эх нь дэлхийн алдартай эмч нарыг хайж …
Гадаад мэдээ
November, 2017
-
2 November
Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээд хэн бэ?
Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн хэсэг болох Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлагыг үйлдсэн Сайфулло Сайповын талаар зарим мэдээлэл ил болжээ. Албаныхны мэдээлснээр Сайпов Нью-Жерси мужид энэ оны зургадугаар сард нүүж ирэхээсээ өмнө Флорида болон Охаёо мужид амьдарч байсан аж. Охаёо мужид эхнэр хоёр охины хамт амьдарч, зар сурталчилгааны машины жолооч хийж байсан түүний Нью-Жерси дэх хөрш нь “Тэд сүүлд нэг хүүтэй болсон” хэмээсэн байна. Түүнтэй хамтран ажиллаж байсан хүн “Тэр …
-
2 November
Д.Трамп: Нью-Йоркт террорист халдлага үйлдсэн этгээдийг цаазаар авбал зохино
2010 оноос хойш Америкт амьдарч байгаа Сайфулло Сайповт террористуудад материалын дэмжлэг үзүүлсэн, үймээн самуун дэгдээж хүний аминд хүрсэн хэргээр хэрэг үүсгээд байгаа. Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн хэсэг болох Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлагыг үйлдсэн тэрээр цагдаа нарт буудуулж шархадсаныхаа дараа эмнэлэгт хэвтсэн. Тэр ачааны машинаар дугуйн зам уруу дайран орж, найман хүний амийг хөнөөж, 12 хүнийг …
-
2 November
Сири улсад хоёр настай охин 5 кг болтлоо туржээ
Сири улсад хоёр настай охин Хала аль-Нуфи 5 кг болтлоо туржээ. Бяцхан охины турсан шалтгаан нь дайны улмаас болж турсан байна. Сири улсад иргэний дайны улмаас олон мянган хүүхдүүд Хала аль Нуфи охин шиг байгаа аж. Хала охин хүнс тэжээлийн дутагдлын улмаас 5 кг жинтэй болсон юм. Хала охины ээж Ум Саид ядуу тарчиг амьдралыг туулж байгаа тул хөхний сүү нь ширгэж, хүүхдээ …
-
2 November
Зимбабвегийн ерөнхийлөгч цаазын ялыг сэргээхээр төлөвлөжээ
Зимбабве улсын ерөнхийлөгч Робэрт Мугабэ улсдаа цаазын ялыг сэргээхээр төлөвлөж байгаагаа энэ лхагва гаригт мэдээлжээ. Сүүлийн 10 гаруй жилд аллагын хэрэг ихэссэн нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэхэд хүргэсэн юм. Энэ улсад хамгийн сүүлд 2005 онд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн. Үүнээс хойш уг ялыг зогсоогоод байсан юм. Энэ асуудалд түүний кабинет хоёр хуваагдсан байна. Ялыг яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх талаар нарийн …
-
2 November
Попын хаан Майкл Жексоны хөрөнгө сая сая доллараар нэмэгдсээр
Попын хаан Майкл Жексон найман жилийн өмнө өөд болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл түүний хөрөнгө сая сая доллараар нэмэгдсээр байгаа юм. “Forbes” сэтгүүлийн хорвоог орхисон ч хөрөнгө нь нэмэгдсээр байдаг оддыг жагсаахад сүүлийн таван жил дараалж нэгт орсон. Таван жилд нийт 75 сая ам.доллараар хөрөнгө нь нэмэгдсэн. Алдартан зүрх сэтгэлд нь мөнхөрч үлдсэн фенүүд нь цомог, хуурцаг зэргийг нь худалдаж авах …
-
2 November
Ш. Абэг Японы Ерөнхий сайдаар дахин томилов
Японд өнгөрсөн сард парламентын доод танхимын ээлжит бус санал хураалт болсон. Ш.Абэ тэргүүтэй эрх баригч Либерал-Ардчилсан нам ба Комэйто намын эвсэл олонх болсон билээ. Харин өчигдөр Ш.Абэг Ерөнхий сайдаар дахин томилсон талаар NHK агентлаг мэдээлсэн байна. Шинзо Абэ нь удам дамжсан улс төрчдийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Шинтаро Абэ, өвөө нь Кан Абэ нар бүгд улс төрчид байв.
-
2 November
Есөн хүний аминд хүрсэн цуврал алуурчныг баривчилжээ
Хоёр сарын гаруй хугацаанд есөн хүний аминд хүрсэн цуврал аллагын сэжигтнийг баривчилжээ. Японы цагдаагийнхан түүний гэрээс хэдэн хэсэг болгон тасалсан цогцоснуудыг олсон байна. Өнгөрөгч Мягмар гаригт цагдаагийнхан Такахиро Ширайшигийн байшингийн гаднах хөлдөөгч чингэлгээс тасалсан хоёр толгойг, бусад долоон цогцсыг гэр доторх хайрцагнаас нь олж илрүүлжээ. 27 настай хэрэгтэн эр цогцоснуудыг устгахын тулд ийнхүү хэдэн хэсэг болгож, нууж далдлахын тулд дээрээс …
-
1 November
Трампын туслахууд Оростой гүн холбоотой юу?
Америкийн Холбооны Мөрдөх Товчоо Оросын тал Демократ Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санг хакердах замаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг нураах оролдлого хийсэн баримт олжээ. Холбооны Мөрдөх Товчоо мөн Трампын компанит ажлынхныг Оросын талын уг үйлдэлтэй сүлбээтэй байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тухай нарийн баримт одоогоор олдоогүй. Трампын компанит ажлыг удирдагч Паул Манафорт Украинд улс төрийн зөвлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Харин Паул “Энэ үнэхээр …
-
1 November
Цагаан ордонд Дональд Трамп хүүхдүүдтэй хамт “Halloween” тэмдэглэлээ
Даваа гаригт Цагаан Ордонд ерөнхийлөгч Д.Трамп “Halleween”-ны баярыг цомхон хүрээнд тэмдэглэжээ. Цагаан ордны цэцэрлэгт өмнөх ерөнхийлөгч нарын дүрийг сийлсэн хулуунууд тавьж, ордны нүүрэн талд тоглоомон аалз, аалзны тор байрлуулсан байна. Мөн ордонтой ойр байрладаг 20 сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч бэлэг өгсөн. “Halloween”-ны баярын хамгийн гоё хувцсаа өмссөн хүүхдүүд ерөнхийлөгчийн гараас бэлэг аван гэртээ баяртай харьцгаав.
October, 2017
-
31 October
Селена Гомес экс найз залуутайгаа эргэн холбогдов
Дуучин Селена Гомес найз залуу Weeknd-ээс салж буй мэдээлэл цацагдсаны дараа TMZ сайтад нэгэн дуулиантай мэдээлэл тавигдлаа. Тухайлбал Селена Гомес экс найз залуу Жастин Бибертэй эргэн нэр холбогдон хамтдаа хооллож, бүтэн өдрийг хамт өнгөрүүлсэн талаар дурджээ. Мөн өглөөний цайгаа хамтдаа уух зуур Жастин Бибер бүх тооцоог төлсөн гэж Uk Weekly сайт мэдээлсэн юм. Экс хосууд 2015 онд салснаас хойшхи хамгийн …
-
31 October
Афганистан, Пакистаныг эвлэрүүлэхэд Хятад чухал роль гүйцэтгэх болохоо илэрхийлжээ
Өнгөрөгч сард Бээжинд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ей Афганистан болон Пакистаны хооронд өрнөөд байгаа зөрчилдөөнийг намжааж, энх тайвныг бэхжүүлэх тал дээр туслах болохоо илэрхийлжээ. Пакистаны Гадаад хэргийн сайд Каважа Мухаммад Асиф Исламабад болон Кабулын ноцтой зөрчилдөөнд зарим арга хэмжээ авч өгнө гэсэн Хятадын талын санаачлагад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Каважа Бээжинд айлчлахынхаа өмнө Афганистаны Гадаад хэргийн …
-
31 October
В.Путин ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэхийг үүрэгдэв
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газартаа дайнд оролцсон ахмадуудын тэтгэврийг яаралтай нэмэх шаардлагыг тавьжээ. Кабинетын гишүүд өнгөрөгч лхагва гариг ээлжит хурлаа хийсэн. Хурлын үеэр Путин эхний ээлжид ахмадуудын бүртгэл, тэдний тэтгэврийн талаарх индексжүүлсэн мэдээллийг нарийн болгохыг тушаасан. Үүний дараа нэмэгдүүлсэн тэтгэврийг тогтмол олгож байх хуваарийг гаргахыг сануулжээ. Мөн цагдаа, харуул хамгаалалтын албаныхан, гал сөнөөгчид зэрэг бусад зарим албан хаагчдын цалинг …
-
30 October
Өмнөд Солонгост Трампийг эсэргүүцэж жагсав
Өнгөрөгч бямба гаригт хээл хахуулийн хэрэгт холбогдсон Пак Гын Хэ ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид ажлаас нь буулгасны нэг жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа болсон. Гэвч энэ өдрийг тохиолдуулан Америкийг эсэргүүцэгч бүлгийнхэн өөрсдийн суртал ухуулгыг хийж амжжээ. “Gwanghwamun” талбайд болсон арга хэмжээний үеэр тэд “Трампгүй, дайнгүй байя!” гэсэн лоозон барьжээ. Мөн тэд дараа сард ерөнхийлөгч Трампийн эх оронд нь хийхээр байгаа төрийн айлчлалыг эсэргүүцээд …
-
30 October
Шимпанзе сармагчинд дайруулан амьд гарсан залуу тусламжийн төвөө нээжээ
Эндрю Обэрль гэх 31 настай залуу таван жилийн өмнө Өмнөд Африкийн “Jane Goodall” институтэд ажиллаж байхдаа шимпанзе сармагчинд дайруулсан юм. Уг харамсалтай үйл явдлын улмаас чих, хамар, хуруунууд болон хоёр хөлөө алдсан байдаг. Өмнөд Африкт энэ явдал тохиолдоход тэр төгсөх курсийн оюутан байсан. Институтийн менежер түүнийг олж хараад даруй туслахаар очин шампанзенын гараас аварсан аж. Уг нь тэрбээр багаасаа амьтны хүрээлэнгийн ажилтан болохыг хүсдэг байж. Эмч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл