Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой. Гэтэл энэ эмийг ОХУ-ын “Акрихин” эмийн үйлдвэрт савласан гэсэн хаягтай, бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр зах зээлд худалдаалж …
Эрүүл Мэнд
May, 2015
-
23 May
Улаан бурхан өвчний дархлаажуулалтад 122462 хүүхэд хамрагдаад байна
Нийслэл хотод 05 сарын 21-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 122462 хүүхэд хамрагдаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтанд хамрагдах ёстой хүүхдүүдийн 78,6 хамрагдсан гэсэн явцын мэдээ гараад байна. Дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусна. Иймд дархлаажуулалтанд хамрагдаагүй хүүхдүүдээ энэ хугацаанд идэвхтэй хамруулахыг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас сануулж байна.
-
22 May
Хар домын судар /ардын эмчилгээ/
Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа. Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд …
-
22 May
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээлэл
2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …
-
22 May
Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ
АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …
-
22 May
Иргэддээ сэрэмжлүүлж байна
Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх; 2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх; 3. Хүүхдийг олон …
-
21 May
Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ
АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …
-
20 May
110 мянган хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаад байна
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 6391 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эмнэлзүйн шинж тэмдгээр халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 110.925 хүүхэд хамрагдаж нийт хүүхдийн 30 …
-
20 May
Эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд хяналт хийв
Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо гэдэг нь Эх, нярайн өвчлөл, эндэгдэлтэй холбоотой мэдээг тогтмол зорилготойгоор цуглуулж, нэгтгэх дүн шинжилгээ хийн, эргэн мэдээлэх нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаа юм. ЭМС-ын 2014 оны 139 тоот тушаалын 3.2.6-д ЭХЭМҮТ-ийн ТСА-ны гүйцэтгэх үүрэгт…эрүүл мэндийн байгууллагуудын эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ …
-
20 May
Улаан бурханы вакцин хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй
Монгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж, бага насны хүүхдүүд төдийгүй энэ халдвараар өвчилсөн залуучуудын тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 570 гаруй хүн улаанбурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ удаа халдварлаж буй вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч, өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчний …
-
20 May
Тарианы хуурамч хөвөнг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
“Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа учир худалдан авахгүй байхыг эмийн сан, эм хангамжийн байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна. Хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. “Мон –Адонис” эмийн үйлдвэр нь 2001 оноос эхлэн тарианы хөвөн үйлдвэрлэж байгаа бөгөөд эхний савалгаа дараах байдлаар гарч байсан. …
-
18 May
НЭМГ-ын дарга Ш.Энхбат: Одоогоор 506 оюутан өвдсөн
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл хийлээ. НЭМГ-ын дарга Ш.Энхбат: Өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж байна. Тархалт 6 дүүрэгт байгаа юм. Энэ жилийн дэгдэлтийн зураглалаасхарахад залуу нас буюу оюутнуудын дунд их байна. Одоогоор 506 оюутан …
-
18 May
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 66616 хүүхэд хамрагдаад байна
2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …
-
18 May
БНЭУ-ын Ерөнхий сайд Хавдар судлалын үндэсний төвд тоног төхөөрөмж бэлэглэв
Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 60 жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалууд болж байсан хэддий ч, БНЭУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилж байгаагүй юм. Харин Нарендра Моди тус улсын Ерөнхий сайдын хувиар Монголд айлчилсан анхны хүн боллоо. Энэхүү өндөр дээд хэмжээний айлчлалынхаа хүрээнд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди тус улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт …
-
16 May
Улаанбурханы вакциныг хийж эхэллээ
Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий зэрэг нийт 14 аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээг авч эхэлсэн. Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 насны бүх хүүхдүүдийг дархлаажуулалтын аянд хамруулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд өрхийн эмнэлэгүүд өнөөдөр ажиллахаар болжээ. Эх сурвалж: …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл