Монгол Улсын иргэн Жүрмэдийн Занаа Төрийн өндөрлөгүүдэд хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын их хурлын дарга М. Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт Шаардлага Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Төрөөс хүний эрх, эрх …
Хууль эрх зүй
March, 2017
-
10 March
ЦЕГ-аас “Мими” бодисын талаар сэрэмжлүүлэг гаргалаа
Сүүлийн үед “Мими” хэмээх сэргээшийн төрлийн хар тамхинд тооцогдох бодис Монголд, ялангуяа өмнө зүгийн нутгуудаар ихээхэн тархаад байгаа билээ. Тэгвэл энэ бодисын талаар Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.
-
7 March
Хүүхдийн амийг үнэгүйдүүлж, хүлэг морио дээдэлсэн баячуудыг шүүх засаглал ч “хазаарлаж” чадсангүй
-Бэл бэнчинтэй баячууд шүүхээс гарсан шийдвэрийг үл ойшоож, хүүхдүүдээр зугаацаж ханахгүй нь бололтой- Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сард тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гарсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын …
-
6 March
О.Бат-Өлзий: Сонгуулийн хорооны тогтоол эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэсэн
-Захиргааны хэргийн шүүх 2016 оны 10 дугаар сард гаргасан тогтоолыг хянан хэлэлцээд “Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт үндэслээгүй” гэж буруутгаад байсан юм. Бид үүнийг хүлээн авч тэрхүү шийдвэрээ цуцалсан. Харин сая гаргасан шийдвэр маань Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдгийг онцолъё- Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн зургаан хүнийг хууль …
-
6 March
Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар өнөөдөр суллагдах уу
-Нэр бүхий хоёр эрхмийн цагдан хорих хугацааг сунгаж, яллагдагчаар татахаар зэхэж буй гэнэ- УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өнгөрсөн сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорих арга хэмжээг авсан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай. Тэгэхээр энэ заалтын дагуу тэднийг өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж …
-
6 March
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр шийднэ
УИХ-ын гишүүн асан, АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг Хөгжлийн банкаар дамжуулан бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх асуудлаар цагдан хорьсон байгаа билээ. Тэднийг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас байцааж, цагдан хорих шийдвэр гарган улмаар ШШГЕГ-ын харьяа 461-р анги буюу хуучнаар “Ганц худаг”-т хорьсон юм. Тэгвэл сар шинийг …
February, 2017
-
24 February
Уул овоо руу машинтай гарахыг хориглолоо
Өнгөрсөн оны сар шинийн баяраар Замын цагдаагийн газар дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 351 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний улмаас 50 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Гарсан зам тээврийн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооход, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн бэлгэшээж шинийн нэгний өглөө иргэд олноороо Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан руу авирахдаа …
-
23 February
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг боллоо
Санхүүгийн зохицуулах хороо өөрийн албан ёсны www.frc.mn цахим хуудсаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг мэдээлдэг боллоо. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасны дагуу гишүүн орнуудын хүлээх үүргийн нэг юм. Ингэснээр санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд тус …
-
23 February
Н.Алтанхуягийг АТГ-аас байцааж байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн бөгөөд тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагаас байцаалт өгөхөөр тохирсон юм. Энэ дагуу Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгч байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт …
-
22 February
Г.Маралмаагийн 23 жилийн хорих ялыг хүчингүй болголоо
Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ны өдөр дөрвөн настай охиноо зодон аминд нь хүрсэн гэх Г.Маралмаад оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 23 жилийн хорих ялыг хүчингүй болгожээ. Мөн Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гарган, баривчилсан юм. Өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Цогтыг буруугүй гэж үзэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, …
-
22 February
Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал хойшиллоо
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт товлогдоод байсан ч хойшиллоо. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Сануулахад, Г.Дэнзэн нарыг албан …
-
22 February
Б.Мөнхжаргал: Хоёр нүдийг минь ухаж гаргаад няцлаад хаячихсан байсан
-Хамтарч үйлдсэн гэмт хэргийг хам хэрэг биш болгох гээд байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?- Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Б.Мөнхжаргал гэх залуу 17 жил нөхөрлөсөн найздаа хоёр нүдээ ухуулж, бүрэн хараагүй болжээ. Эл хэрэг бидний нэрлэж заншснаар 100-н айлд байрлах есдүгээр дэлгүүрийн ойролцоо болсон бөгөөд хэргийг үйлдсэн Гэрэлт-Од нь долоон жилийн өмнө болсон үйл …
-
21 February
БНСУ уруу хөдөлмөрийн гэрээгээр богино хугацаанд явуулж өгнө гэх зараас болгоомжлохыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр явах хүсэлтэй иргэдийг бүртгэж, урьдчилгаа болон виз гарсны дараа мөнгө авч байгаа тухай зар мэдээ цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсантай холбогдуулан иргэдийн зүгээс тус яаманд хандан энэ асуудлаар тодруулга авах хүсэлт ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараах мэдээлэл, анхааруулгыг хүргэж байна. Монгол Улс нь БНСУ-ын “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу хоёр …
-
20 February
“Жи тайм” сүлжээнийхэн иргэдийг залилсаар байна
-Манай сүлжээ таван төрлийн багцтай. Хохирсон гээд байгаа хүмүүс анх орохдоо бага мөнгө төлж орсон. Тэгээд ч тэд ажлаа сайн хийгээгүй л байхгүй юу- Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэгч компани гэх мэтээр ядарсан монголчуудын сэтгэхгүйгээр хэсэгтээ л тоглож биднээс найман тэрбум гаруй төгрөгийг хөнгөхөөн салгаад …
-
20 February
“Жи тайм” сүлжээнд хохирогсод ЦЕГ-т хандсаар байна
Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах газарт “Жи тайм” сүлжээнд элсээд хохирсон иргэд хандах нь ихэсчээ. Цагдаагийн байгууллагаас “Жи тайм” сүлжээнд хохирсон иргэдийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа бөгөөд Мөрдөн байцаах газрынхан хохирсон иргэдээс мэдүүлэг авч байгаа аж. Тиймээс тус газарт хандаж хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөдөлгөөн их байгаа аж. “Жи тайм” сүлжээнд 400 мянган төгрөгөөр элссэн тэтгэврийн буурлаас өгсүүлээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл