“Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс …
Хууль эрх зүй
July, 2015
-
7 July
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2015-07-07/-ийн хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” …
-
7 July
Гэр бүл хүүхдээ мартаад “амиа хаацайлсан” Парламент
Монголын төрт ёсны их баяр цэнгэл наадам тун удахгүй болох гэж буй, иргэд олон нийтийн анхаарал сарнисан энэ цаг үед хууль тогтоох дээд байгууллага болох Монгол Улсын их хурал хэд хэдэн амин чухал хуулийг батлахаар “улайрч” байна. УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар болсон. …
-
7 July
Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгааны тайлан
“ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Судалгааны зорилго Шүүхээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь судалгааны зорилго байсан …
-
6 July
Прокурор, шүүх хараат бусаа харуулна
Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг АТГ мөрдөн байцааж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Л.Гансүх нарыг гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж буй юм. Энэ хэрэг хэвлэл мэдээллээр жил гаруй дуулиантсан тул Л.Гансүх нар ямар хэрэгт сэрдэгдсэн, түүнийг нь АТГ барин тавин нотлож чадаагүйг иргэд бараг цээжилсэн гэхэд хэтрэхгүй. Тэднийг …
-
3 July
“Дагнасан шүүх” уулзалт болж өндөрлөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Даганасан шүүх” уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дагнасан шүүхийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн …
-
3 July
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар …
-
3 July
Удаан “дуншсан” хүүхэд харах үйлчилгээний талаар хууль батлагдлаа
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.07.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Оюунгэрэл мэдээллийн эхэнд хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр энэхүү хуулийн гол зорилт нь эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хүүхэд харах үйлчилгээ гэж 2-6 насны хүүхдийг эрүүл …
-
3 July
“Дагнасан шүүх” уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Даганасан шүүх” уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дагнасан шүүхийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн …
-
3 July
Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн төв болон зарим сумдад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга хууль тогтоомжоор олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил дутагдал …
-
2 July
Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг ч АТГ-т шалгагдаагүй
Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа эсэх асуудлаар сэтгүүлчид асууж сонирхож байв. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй …
-
1 July
Шүүхүүдэд тамга, тэмдэг гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо
Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан 99 шүүх, 40 тамгын газарт шинэ тамга, тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр улс орон даяар нийт шүүхүүдэд нэгэн зэрэг боллоо. Багануур, Налайх дүүрэг зэрэг Улаанбаатар хот доторхи болон хотод ойр байрлах тамгын газар, Төв, …
June, 2015
-
29 June
Нийгмийн идэвхитэй хэсэг болох 18-29 насны залуучууд гэмт хэрэг үйлдэх нь их байна
Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Шүүхийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхээр-6375, давж заалдах шатны шүүхээр-2161, хяналтын шатны шүүхээр 629 эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ. …
-
26 June
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон …
-
26 June
Цагдаагийн сайд Жо-Энн Миллерийг шалгуулах хүсэлт гаргав
Куйнслэнд муж улсын парламентын сөрөг хүчний зүгээс тус муж улсын Цагдаагийн албаны сайдын талаар Гэмт хэрэг, авлигатай тэмцэх комисст мэдээлэл хүргүүлэв. Мэдээлэлд, Парламентын гишүүн Рик Уильямсийг гэмт хэрэгт буруутгаж байгаа хүнтэй Цагдаагийн албаны сайд Жо-Энн Миллер утсаар ярьсан талаар дурджээ. Рик Уильямсийн удирдлагад ажиллаж байсан Брюс Мклийн нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа талаар мэдээлсний дараа хатагтай Миллер …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл