БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон …
Мэдээ мэдээлэл
April, 2020
-
9 April
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Яармаг” төслийн байршлыг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдуулж байна. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил тогтоох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцлээ. Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүх бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий …
-
9 April
Ч.Хүрэлбаатар: Хувьцааны ногдол ашгийг И-баримт системээр дамжуулан олгохоор ажиллаж байна
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг болох 120 тэрбум төгрөгийг ирэх тавдугаар сард хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарсан. Гэвч 4 сарын 8-ны байдлаар тус компанийн хувьцаа эзэмшигч 2,511,000 иргэнээс 340 орчим мянга нь хувьцааны дансаа нээлгэжээ. Тиймээс нийт иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс И-баримтын системээр дамжуулан олгохоор ажиллаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр буюу Мягмар гарагийн УИХ-ын чуулганы …
-
9 April
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр (2020.04.08) 16 цаг 39 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын …
-
9 April
“Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийж, ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт, шалгалтыг явуулж байгаа юм. Хаврын хуурайшилттай энэ үед иргэн бүр үүргээ биелүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн, мэргэжлийн байгууллагаас …
-
9 April
ЭМЯ: Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинд 212 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Герман, Швейцарь, Турк улсаас гадна Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 15 тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй юм. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар 1484 хүн тусгаарлагдаж байгаа бол 92 …
-
9 April
Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын I хэсэг яндангүй, нүхэн жорлонгүй бүс болно
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороолол Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой, Монгол орны шашин, түүх соёл, аялал жуулчлалын төв хэлбэрээр хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байдаг. Тэр ч утгаараа хөрсний бохирдол, агаарын бохирдлыг багасгах зорилгоор Агаарын чанарыг сайжруулах бүсэд үе шаттайгаар нүхэн жорлонг багасгаж, янданг буулгах гуравдугаар бүсэд дангаараа хамаарагддаг. Гандангийн дэнжийн гэр хорооллыг бүрэн бохир, …
-
9 April
Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн автомашины орц гарцыг нэмэгдүүлэхээр боллоо
Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар газар дээр нь очиж ажиллалаа. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо …
-
9 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон …
-
8 April
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Маск зүүх чиглэлд шаардлагаа чангатгахыг уриаллаа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон …
-
8 April
ХӨСҮТ-д халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн …
-
8 April
Архангайгаас олдсон “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг
Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын үнэт болон хосгүй үнэт үзмэрээс дээжлэн цувралаар хүргэж буй. III-XIV зууны үед холбогдох “Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг” үнэт үзмэрийг толилуулж байна. Богтог малгайн алтан цоховч, сүүжин хэлбэрийн алтан ээмэг Холбогдох он цаг: XIII-XIV зуунМатериал: Алт, тана, оюу, номинХэмжээ: Урт 6.15см, зузаан 0.3см, жин 14.7гр 2006 онд Монголын …
-
8 April
ЗӨСҮТ: 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчиллээ
Зоонозын Өвчин судлалын Үндэсний төв /ЗӨСҮТ/ шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн өнгөрсөн хугацаанд 105 удаагийн ариутгал халдваргүйтгэл хийж, 11 мянга гаруй хүнд үйлчилжээ. Ингэхдээ нийт 49 онгоц, 50 вагон, 15 чингэлэг, 148 автомашин, 27 тусгаарлах өрөө, 19 ажиглалтын байр, 86 тонн ачаа тээшинд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна. Сүүлийн долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 512 зорчигч, нисэх багийнхан …
-
8 April
Хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна
Монгол Улсын иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоон төрлийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болсон юм. Тус хуулиар хүн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан …
-
8 April
БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 хүн эх орондоо ирнэ
БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 09:31 цагт хөөрсөн. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдэж байгаа юм. БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл