“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилтан, алба хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив аянд нэгдэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Нийт 40 орчим ажилтан, алба хаагчдаас 1 500 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм. Энэ үеэр гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн танай хамт олонд баярласнаа …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
25 March
Банк бус санхүүгийн 62 байгууллагаас 100 сая төгрөг хандивлалаа
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 100 000 000 сая төгрөгийн хандивыг Улсын онцгой комисст хандивлалаа. Тус хандивын аянд холбооны гишүүн 62 банк бус санхүүгийн байгууллагууд нэгдсэн байна. Мөн коронавируст халдвар (COVID-19)-с урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн …
-
25 March
Энэтхэгт орон даяар хөл хорио тогтоолоо
Коронавирусний тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. “Шөнө дундаас эхлэн улс орон даяар хөл хорио тогтооно. Энэтхэг улсыг, иргэн бүрийг, та бүхний гэр бүлийг аврахын тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” гэж Н.Моди мэдэгдсэн байна. “Ирэх 21 хоногийн хугацаанд гэрээсээ гарч болохгүй бөгөөд хэрэв …
-
25 March
Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ
Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, …
-
25 March
Өнгөрсөн оны мөн үеэс 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ
Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 12.4% буюу 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ. Энэ дунд хамгийн их хэмжээгээр буурсан нь автомашины импорт байна. Тодруулбал, 2020 он гарснаас гуравдугаар сарын 23-н хүртэлх хугацаанд нийт 13,110 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,201 ширхэг буюу 28 хувиар буурсан дүн юм. Үүнийг дагаад …
-
25 March
Засгийн газар хуралдана
Лхагва гараг бүрт болдог Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар шинэ коронавирусийн нөлөөгөөр буурч байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх талаарх хувилбаруудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн нөхцөл шалгуурт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html
-
25 March
Covid19-ийн халдварын тархалтын байдал
2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09.30 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 81747 (+147) хүрчээ. Биеийн байдал хүнд 1573 (-176), нас барсан 3283 (+7), бүрэн эдгэсэн 73299 (+458) байна. БНХАУ-ын Хонконг 356 (+39), Макао 24 (+3), Тайвань 195 (+26), нийт 575 байна. Гадаад улсаас Хятадад зөөвөрлөгдсөн 427 тохиолдол байна. Дэлхийн хэмжээнд, 373358 (+38664) …
-
25 March
ЭМЯ-наас гэртээ ариутгал хийх зөвлөмж гаргав
“COVID-19”-ээс урьдчилан сэргийлэхийн тулд өрх гэрээ хэрхэн ариутгах талаарх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас айл өрх, иргэдэд хүргэж байна. Тухайлбал: Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлахХүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэхДээрх эд …
-
25 March
Улаанбаатарт өдөртөө 6-8 хэмийн хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр …
-
24 March
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалахыг уриаллаа
Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд …
-
24 March
“Барс” захад шалгалт хийж, зарим зөрчил илрүүлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсэг өчигдөр /2020.03.23/ Баянгол дүүрэгт байрлах “Барс” худалдааны төвд ээлжит хяналт шалгалтыг хийж, тус захын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч нарын борлуулж …
-
24 March
Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн хэрэгжилт, халдваргүйтгэлийн асуудлаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ сарын 24-ны өдөр мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/166 дугаар захирамжийн дагуу Нандин-Өргөө ХХК-иас тус дүүргийн ААНБ болон нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан давхардсан тоогоор 573 объектын 76310 мкв талбайд 3 үе шаттайгаар, 37.4 мянган мкв талбай бүхий зам, гудамж талбайд …
-
24 March
ЭХЯ: Компаниудын захирлын томилолтын зардал болох 10 гаруй сая төгрөгийг хэмнэлээ
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсан байна. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 33 байгууллага оролцсоноос 28 нь цахимаар 5 нь биечлэн оролцжээ. Үйлдвэр, компани тус бүр 2019-2020 оны өвөлжилтийг давсан талаар товч тайланг танилцуулж шаардлагатай бол цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцсон байна. Өвөлжилтийн …
-
24 March
Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болжээ
Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907 удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html
-
24 March
Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ
Монгол Ардын Нам ээлжит Бага хурлаа өчигдөр орон даяар цахимаар зохион байгуулж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэм болгодог нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай намын хувьд нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хөгжил иргэн бүрт тэгш шударга хүрэх, дундаж давхаргыг дэмжих зорилтуудыг энэхүү мөрийн хөтөлбөрт онцлон тусгажээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл