Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна. Өнөөдөр НЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмадууд болон ахмадын зөвлөл хамтран хоёр сая төгрөгийн хандив өргөлөө. Ахмадын зөвлөлийн дарга Г.Янжив “Дэлхий нийтэд тархаад буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
16 March
Б.Ганхуяг: Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO хийх шаардлагагүй гэдэг чиглэл өгсөн
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэх асуудалд албан ёсны тайлбарыг өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарахгүй, энэ төслийг бүхлээр нь хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгойн-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох гээд ажил нь эхэлчихсэн байна. Бид 2019 онд өөрийнхөө ашгаар энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2020 онд бид …
-
16 March
“Ашигт фийд” болон “RHP” компаниуд хандивын аянд нэгдлээ
Үндэсний үйлдвэрлэгч “Ашигт фийд” ХХК-аас 7 сая төгрөгийн өртөг бүхий мананцаржуулан халдваргүйжүүлэх хоёр ширхэг төхөөрөмжийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд бүх төрлийн халдваргүйжүүлэлтийг хийх боломжтой аж. Мөн “RHP” ХХК-аас 10 сая төгрөгийг хандивлаж, шинэкоронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html
-
16 March
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 мянган хүнээр буурчээ
Ажиллах хүчний судалгааны 2019 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 мянга нь ажилгүй хүн, 58 мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан гэж ҮСХ мэдээллээ. Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны хоёрдугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан …
-
16 March
Сүм хийд, спорт, соёл урлагийн газруудын үйл ажиллагааг түр зогсоосон хэвээр үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйтгэлийг хийлгэхээр түр зогсоосон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж, хэвийн явагдаж эхлэлээ. Эдгээр газруудад ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийх шаардлагыг мэргэжлийн байгууллагуудаас тавина. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 30-ны …
-
16 March
ҮАБЗ өнөөдөр хуралдана
Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд 167,366 хүрч, амь насаа алдсан хүний тоо 6,503 хүрээд байна. Үүний 80,860 нь Хятадын эх газарт, 148 нь Хонг Конгт, 10 нь Макаод илэрчээ. Мөн Европын орнуудад голомтлон тархаад байгаа. Энэ байдал дэлхийн олон улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж буй бөгөөд манай улсын эдийн засагт ч нөлөөлөх нөхцөл үүсээд байгааг эдийн …
-
16 March
“Хурд” хамтлагийнхан тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн 284 сая төгрөгийг УОК-т хүлээлгэн өглөө
“Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой тус тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм. Энэ үеэр “Монголын ард …
-
16 March
Д.Нямхүү: Франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарлаа
Эрүүл мэндийн яамны мэдээллээр манай улсад бүртгэгдсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж бүрэн хяналтандаа авсан тухай мэдээллээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ. Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг …
-
16 March
Б.Янжмаа: Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ өглөө. Нөхцөл байдлын тухайд 24 цагийн дотор шинээр 11 улсад Covid19 халдвар бүртгэгдсэн байна. БНХАУ болон БНСУ-д халдварын тохиолдол цөөрхөн, хяналтандаа авсан байдалтай байгааг мэдээллээ. Халдварын эсрэг улс орон бүр өөрийн өөрийн онцлогт тохирсон шийдвэр, арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өнгөрсөн амралтын өдрүүдэд …
-
16 March
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын сав …
-
16 March
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн …
-
16 March
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц өглөө хөөрлөө
Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08:55 цагт хийхээр хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангасан талаар Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Өчигдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийгдсэн. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэж 244 иргэнээ эх орондоо авч ирсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа …
-
16 March
4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин …
-
16 March
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол, говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад …
-
15 March
УОК: Зорчих хөдөлгөөийг үргэлжлүүлэн хязгаарлахгүй
Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад Covid19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар болон аймаг, сумд руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 7:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл зорчигч хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэдгийг энэ үеэр мэдээллээ. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Маргааш өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл